Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 4 сарын 1
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Архив бол хав дардаг, АШГИЙН АНГУУЧ БИШ

Ард түмэн түүхээ бүтээдэг нь хөдөлшгүй үнэн. Өмнөх үеийнхний сургамж нь хойч үеийн түүх бүтээгчдийн багш болох учир түүнээс суралцах нь улс үндэстний мөнхийн хэрэглээ, хүн бүрийн амин чухал эрмэлзэл байх ёстойг үе үеийн багш нар сануулан, сэнхрүүлсээр ирсэн билээ.

Ард түмэн түүхээ бүтээдэг нь хөдөлшгүй үнэн.​ 

Бидний өвөг дээдэс бүтээсэн түүхээ хойч үедээ үлдээх гэж хадны сүг зураг зэрэг байж болох бүхий л аргыг хэрэглэсээр шастирт хүргэн, нандигнан хамгаалж, хадгалсаар өнөөтэй золгуулж судлаач, сонирхогч хэнд ч ялгалгүй үзүүлж, судлуулж тэдний хүслийг хангадаг болгосон.

Монголчуудын түүх ширгэшгүй мөнхийн ундаргатай булаг мэт учраас дэлхий дахины сонирхлыг ч татдаг. Эх түүхээ улсын хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах үүргийг архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлаг-Үндэсний архивын газар хэрэгжүүлдэг.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

"Эрх хүүхдүүд"-ийн шийдвэр Засгийн газарт нөлөөлөх үү?

Шийдлийн Засгийн газар байгуулагдаад бараг дөрвөн сар болж байна. Өмнөх Засгийн газар 100 дахь өдрөө нэлээд дуулиантай тэмдэглэсэн учраас олон нийт Ч.Сайханбилэгийн танхимын ойгоор бас тийм зүйл хүсэв. Гэтэл байдаггүй. Хийсэн ажлынхаа тайланг гаргаад л "100 хоногийн төрсөн өдөр” дуусав. 

Ямар нэг шоу, баяр цэнгүүн хийгээгүйд зарим хүн “уурлаад” байгаа бололтой юм. Эдийн засаг хямралтай байхад баяр хөөр болох илүүдээ гарсан төсөв Засгийн газарт байгаагүй биз. Тэд чимээгүй л ажлаа хийгээд явж буй. Гэхдээ гадна талд нь чимээ их байна. Бараг л Засгийн газарт хамтрах урилга хүлээж авсныхаа маргаашаас МАН гарах тухай яриа, үйлдэл гаргах болсон.

Олон нийт ч бас ‘Тэд сонгууль болохоос зургаан сарын өмнө Засгийн газраас гарч, АН-аас хариугаа авна” гэсэн “зөгнөл” хэлэх болов. Байнга эрх барьж ирсэн МАН 2012 оны сонгуулийн дараа сөрөг хүчний байр суурин дээр оччихоод идээших гэж нэлээд зовсон. Хоёр жил гаруйн хугацаанд овоо суралцаж, зүгшрэх маягтай болоод иртэл эрх баригч болчхов.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

УУХ УСАА ХӨРШӨӨСӨӨ ГУЙЛГАЧИЛЖ МЭДЭХ НЬ

“Усаа тосоорой” гэх зарлал орцын үүдэнд хэнэг ч үгүй хадчихаад бүтэн өдрөөр хоолой чийглэх усгүй хатаачихдаг хатуу цаг хаяанд иржээ. Урин дулаан орохтой зэрэгцэн усны хоолой солих ажил эхлэхээр орон сууны контороос уух усаа нөөцлөх ажлыг оршин суугчдад үүрэгддэг. Усны хязгаарлалтын дайрлагад өртөөд уймарч, бухимдсан өдрүүдийг нэг саная.

Улс орон хөгжихтэй зэрэгцэн урагшгүй энэ байдал мөдхөн үгүй болно гэсэн өөдрөг үзлээр өршөөнгүй хандах хүн байхад жил болгон ус тасалж, засвар хийдэг жирийн бус эл үзэгдэл түүх болох цаг болсон хэмээн бухимдах нь түүнээс хэд дахин олон. Халуун ус таслах төдийд л хамаг бухимдлаа гаргадаг нийслэлчүүдийн хувьд зуны аагим өдрүүдэд усанд орохыг хүсэмжлэн суудаг цаг нь жаргал болон дурсагдаж мэдэх нь.

“Яагаад вэ” гэж үү. Метро хотын удирдлага иргэдийнхээ түгжрэл дунд үргүй өнгөрүүлсэн цаг, мөнгөнд харамсдаг шигээ цэвэр усны нөөцийн асуудлыг шийдэхэд дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас нийслэлийн ундны усны нөөц энэ онд дуусаж, эрчим хүч таслан хязгаарладаг шиг усны хязгаарлалтад өртөх аюул бидэнд нүүрлээд байна. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг