Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Даатгалаа гурван жил ашиглаагүй бол бүрэн үзлэгт хамрагдаж болно

Монголын мэдээ
2015 оны 4 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 17 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журмыг шинэчлэн баталсан.

Энэ журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан гурван жил буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ оны нэгдүгээр сарын 1-ний хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг урамшуулахаар болжээ.

Тодруулбал, шаардлага хангасан иргэд ерөнхий, хавдрын, харшлын гэсэн оношилгоо, шинжилгээний гурван багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 82 эмнэлгүүдэд, харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй болох юм байна.

Энэхүү урамшууллын үзлэг нь энэ оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд даатгуулагч та эрх үүссэн эсэхээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын www. ndaatgal.mn вэб сайтын баруун хэсэгт байрлах “Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгт хамрагдах эсэхээ шалгах” хэсгээр орж шалгах эсвэл харьяа аймаг, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандан шалгуулах боломжтой юм байна.

Зураг