Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгааны үнийн тарифыг зуны хуваарьт шилжүүллээ

Монголын мэдээ
2015 оны 4 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг тодорхой хугацаанд нэг цагаар урагшлуулж ажил үйлчилгээ эхлүүлэх цагийг зуны хуваарьт шилжүүлсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Өөрчлөлтийн хувьд айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг нэг цагаар урагшлуулсан байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл цахилгааны үнийн тарифыг зуны хуваарьт шилжүүлсэн аж.

Зураг