Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТОЭФЛ-ын 105 оноо авсан миний амжилтын нууц

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Тоэфлийн шалгалтыг сайн өгөх нь томоохон боломжуудыг өөртөө нээдгийг өнөөдөр хүн болгон мэддэг болжээ.  

Гэвч тэрхүү боломжийг мэдсэн хэр нь өөрийгөө дайчлахгүй  залхуурч хойш сууснаас болоод бусдаас хоёр алхам хойно алхдагийг би ухаарсан юм.

Нэг өдөр миний найз над дээр ирэн ТОЭФЛ-ийн шалгалт өгөөд удахгүй Америк явах гэж буйгаа хэлэхэд цагаахан атаархал төрж би ч гэсэн бэлдээд гадаадад сурч болохгүй гэж үү хэмээн бодогдож олон олон сургалтын төвүүд дээр очиж зөвлөгөө мэдээлэл авсан.

Үүнээс ганцхан ЖЕТ сургалтын төв л надад тусалж миний ирээдүйн замыг нээсэн юм.

ЖЕТ сургалтын төвийн багш нар танд чин сэтгэлээсээ тусалж зөвхөн таны хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаардаг. Мөн сургалтын өвөрмөц арга барил хэрэглэдэг нь надад их таалагдсан. Үнэхээр л салбартаа 20 жил ажилласан туршлагатай болоод ч тэр үү сургалтын хөтөлбөр арга барил нь яг л Монгол хүнд таарсан юм шиг санагдсан.

Ангийн системтэй учраас шинэ хамт олон, шинэ найз нөхөдтэй болж хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж цагийг үр бүтээлтэйгээр бас хөгжилтэй өнгөрүүлж чаддаг.

Суралцах орчинг үнэхээр сайн бүрдүүлж чадсан. Орчин үеийн сурах бичиг, програм хангамжтай бас бидэнд хэрэгтэй бүх төрлийн номтой номын сангаар үйлчлүүлж болдог.

За үүнээс гадна хамгийн чухал зүйл нь мэдээж сургалтын хөтөлбөр

ЖЕТ-ийн хувьд дүрмийн болон бичих чадварыг нэг цогц авч үзээд сонирхолтой хэлбэрээр ойлгуулсны дараа унших болон үг хэллэгийг, сонсох болон ярих чадварыг хөгжүүлж тус бүрийн хичээл дууссан даруйд шалгалт авч аль зүйл дээр алдсаныг зөвлөж сургадаг эмх цэгцтэй ойлгомжтой сургалтын хөтөлбөртэй мөн мэдээллийг хялбар аргаар өгч чаддаг. Энэ тал дээр Чинзориг багшийг гүйцэх хүн Монголд ховор гэж боддог шүү.

Би өдөр 12 цагт сургалтын төвийн номын санд сууж даалгавар бие даалтаа хийгээд чадахгүй зүйлээ багшаасаа асуугаад үдээс хойш 4,20-д хичээлдээ суудаг байсан. Хичээлээ тарчаад гэртээ очиж цайгаа уунгуутаа л өнөөдөр үзсэн хичээлээ давтдаг байсан.

Ингэж би 8 долоо хоног хичээллэсний дараачаар багштай нийлж практик тестүүдээс ажиллаж өөрийгөө хөгжүүлж байгаад ТОЭФЛ өгөхөд 105 оноо авсан байсан. Энэ мөч магадгүй миний хамгийн аз жаргалтай дурсамж болох байх аа.

Ингээд та бүхэнд зөвлөхөд олон жил ажилласан туршлагатай багш сургалтын таатай орчин, сурагчдын идэвхийг хөдөлгөж чаддаг агуулгатай ЖЕТ сургалтын төвд суралцаж өөрийнхөө амьдралд том хөрөнгө оруулалт хийгээрэй гэж уриалъя.

Бүгдээрээ удахгүй Америкт уулзацгаая

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.