Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Хойд Солонгосыг AIIB-д элсүүлэхээс татгалзав

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятадын байгуулж байгаа Азийн Дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын Банканд Хойд Солонгос нэгдэхийг хүчтэй сонирхож байжээ.

Гэвч Хятадын эрх баригчид тэдэнд “Үгүй” гэсэн хариулт өгсөн байна.

Ингэх болсон шалтгаан нь Хойд Солонгос өөрийн улсын эдийн засгийн статистик, тоо баримтуудыг гаргаж өгөөгүйгээс болжээ.

Хойд Солонгос эдийн засгийн тоо баримтаа гадаад ертөнцөөс нууцалдаг.

Бүр 1967 оноос ийм мэдээллээ нийтэд ил гаргахаа зогсоосон гэдэг.

Хойд Солонгосын гол донор орон бол Хятад. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Хойд Солонгос АДХБ-ыг тусламж, дэмжлэг авах нэг эх сурвалж хэмээн харж байгаа бол Хятад улс цэвэр бизнесийн зээл, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаас зөрчилдсөн гэж үзэж байна.

 

Эх сурвалж: NKnews