Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсний хяналтын жишиг эмнэлэгтэй боллоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн салбар амбулаторид “жирэмсний хяналтын жишиг эмнэлэг” төсөл хэрэгжиж, эхний шатны ажлаа өчигдөр хүлээлгэн өглөө.

Уг төсөл хэрэгжсэнээр жирэмсэн эхчүүд тав тухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн үзлэгийн болон хүлээлгийн өрөөг засаж тохижуулсан юм.Мөн жирэмсэн эхчүүд үзлэгт орох, шинжилгээ өгөхөд гардаг дугаарлалтын асуудлыг цахимжуулж, эмч сувилагч нарын ажлын ачааллыг бууруулж чаджээ.

Түүнчлэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нэг дор төвлөрүүлж чадсан аж. Дашрамд дуулгахад 30 орчим сая төгрөгийн санхүүжилттэй уг төслийг “Нарлаг Улаанбаатар Ротари” клуб хариуцан хэрэгжүүлжээ.