Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Алтаншагай: Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг

ikon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монголын Залуучуудын Холбооноос долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа “Залуу хүн 2015” лекцийн дөрөв дэх зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдаж,  “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” сэдвээр залуучуудтай нээлттэй ярилцлаа.

Есдүгээрр ангид орох жилээ жүжигчин болно гэж бат шийдсэн тэрбээр дунд сургуульд байхдаа явдаггүй дугуйлан, хамрагддаггүй олон нийтийн ажил гэж байгаагүй гэсэн. Жүжигчин залуугийн бага нас Хэнтий аймагт өнгөрч, хөдөөний бор хүү жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгыг давахдаа ямар хөгтэй хөгжилтэй явдлуудтай тулгарч байснаа ч нуусангүй.

Миний анхны хайр бол миний хань. Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг

ТВ5 телевизийн сэтгүүлч, хөтлөгч Н.Насанжаргалтай гэр бүл болж хоёр хүүгийн аав болсон тэрбээр “Миний анхны хайр бол миний хань. Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг” гэж ярьсан юм.

Урлагт анх хөл тавьсан анд нөхөдтэйгөө нийлж амаргүй сонголт хийн хошин урлаг гэх их айлд өрх тусгаарлаж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан нь өнөөдөр амжилттай явааг бид бүхэн мэдэх билээ.

СТА Г.Алтаншагай залуучууддаа хандан хэлэхдээЗалуучуудаа мэргэжилдээ үнэнч байж зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй шүү” гэдгийг зөвлөсөн юм. Дашрамд дуулгахад тус театрын хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Хар сувдны нууц” уран сайхны кино ирэхтавдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр зэхэж байгаа юм байна.

Эх сурвалж: МЗХ