Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгойн гэрээ баталгаажсаны таван жилийн ой болж байна

www.mongolianminingjournal.com
2015 оны 3 сарын 31
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Өдгөөгөөс таван жилийн өмнө Монголын уул уурхайн салбар төдийгүй эдийн засагт томоохон тэмдэглэлт үйл явдал болсон нь “Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор баталгаажиж байв.

2010 оны гуравдугаар сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7-д заасан гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хоёр тал биелүүлсэн тул Оюутолгойн ордын талаар байгуулсан Монгол улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто интернейшнл холдингс” компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо хэмээн шийдвэрлэжээ.

Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын нийгэмд маш их шүүмжилж ирсэн хэдий ч эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц өгсөн нь тодорхой юм. Уг гэрээ байгуулагдсанаас хойш Оюу толгой ордын  ил уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод байгаа бөгөөд үүнд нийт 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн хэмээн “Оюу толгой” ХХК-иас мэдээлдэг.

2010 онд манай улсын эдийн засаг  6.4%, 2011 онд 17.5%, 2012 онд 12.4%, 2013 онд 11% өссөн байдаг. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2010 онд 1.6 тэрбум ам.доллар, 2011 онд 4.7 тэрбум, 2012 онд 4.4 тэрбум, 2013 онд 2.3 тэрбум доллар болж нэмэгдэхэд “Оюу толгой” төслийн оруулсан хувь нэмэр гол нөлөөтэй билээ.

 

Зураг