Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэбулган суманд 120 хүүхдийн цэцэрлэг барина

ikon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IV цэцэрлэгийн өргөтгөл болох 120 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барихыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БСШУ-ы сайд Л.Гантөмөр нарт зөвшөөрлөө.

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэн нийслэл болон орон нутагт 21 сургуулийн барилгыг шинээр барих болон өргөтгөхөөр шийдвэрлэсэн байна.

БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд дээрх тусламжийн хөрөнгөөр Архангайн Эрдэнэбулган сумын “Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит” IV цэцэрлэгийн барилгад өргөтгөл барих хүсэлт ирүүлжээ. Тус цэцэрлэг нь 90 орчим хүүхэд хүлээн авах чадалтай ч хамран сургах тойргийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй байна.

Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг нэмснээр Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 22 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр буюу өргөтгөхөөр болж байна.