Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхтөр: Ноосны чанараас шалтгаалж урамшуулал олгоно

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор хонь, тэмээний ноосны урамшууллын журамд өөрчлөлт орууллаа. 2010 онд “Монгол мал” хөтөлбөрийг баталсан байдаг. Тус хөтөлбөр нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг нэмэгдүүлэх зорилготой батлагдаж байсан. 2011 оноос  мал аж ахуйн гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэлд тушаасан урамшуулалд олгодог урамшууллыг тогтоосон. Ингэхдээ хонь, тэмээний ноосонд 2,000 төгрөг өгч байсан.

Малын үйлдвэр угсаа, чанараас нь шалтгаалан ялгавартай урамшуулал тогтоох шийдвэр гаргалаа. Нарийн ноос, нарийвтар ноос, бүдүүн ноос болон самнаж бэлтгэсэн ноосонд 2,000, хяргасан ноосонд 1,000 төгрөгийн урамшуулал олгох өөрчлөлт оруулсан. Энэ нь малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж, экспортыг дэмжих, цаашлаад Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байгаа.

“Шинэ Яармаг” орон сууцны хороолол барина

2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орон сууцны суурьшлын шинэ бүсийг бий болгох зорилт дэвшүүлсэн байдаг. Хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд “Шинэ Яармаг” төслийг төлөвлөсөн. 2012 онд БНХАУ-ын “Экспорт Импорт” банктай гэрээ байгуулсан байдаг. Тус хэлэлцээр үргэлжилсээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эцэслэн батлагдлаа.

Яармагийн VIII хорооны нутаг дэвсгэрт 368 мянган м2 талбай бүхий орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал шийдэгдлээ. БНХАУ-ын “Экспорт Импорт” банк хөрөнгө оруулалтын 80 хувь буюу 195 саяыг нь санхүүжүүлнэ. Үлдэгдэл 50 сая долларыг Төрийн орон сууцны корпорациар дамжуулан Хөгжлийн банк санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Тус хороолол  нь жишиг хороолол болно гэж үзэж байгаа. Орон сууцны болон үйлчилгээний төвүүд, МСҮТ бүхий орон сууцны хороолол болно. Нөгөө талаараа суурьшлын цоо шинэ бүс болох юм" гэлээ.