Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Япон AIIB байгууллагад нэгдэхгүй гэдгээ мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хятадын байгуулж байгаа Азийн Дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын Банканд (AIIB) нэгдэхгүй гэдгээ Японы Сангийн сайд Таро Асо сая мэдэгдлээ.

Өнөөдрийн сайд нарын кабинетын хуралдааны дараа Таро Асо хэвлэлд ярихдаа Япон улс АДХБ-ны бодлого, үйл ажиллагаанд болгоомжтой хандах хэрэгтэй гэжээ.

Япон улс ийнхүү АНУ-ын нэгэн адил АДХБ (AIIB)-ны гадна талд үлдэхээр болж байна. Гол шалтгаан нь энэ байгууллагын бодлого, зорилго тодорхой биш хэмээн сэжиглэж, Хятадын геополитикийн тоглолтын нэг хэсэг болохоос болгоомжилж байна.

Одоогоор АДХБ-нд 40 гаруй улс үүсгэн байгуулагчаар нэгдээд байгаагийн дотор Европ, Азийн өндөр хөгжилтэй орнууд ч багтаж байгаа юм.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31 нь улс орнуудын нэгдэх хүсэлтийг хүлээж авах сүүлчийн өдөр бөгөөд 2015 оны сүүлээр АДХБ нь албан ёсоор байгуулагдах гэнэ.

Харин дөрөвдүгээр сарын 15-нд багтаан үүсгэн байгуулагч нарыг зарлан баталгаажуулах юм.

 

Эх сурвалж: Синьхуа