Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг Бизнесмэнүүдийн УРАМ, ЗОРИГ өгөх ЭШЛЭЛҮҮД

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

 

  • “Хэрвээ чи мөрөөдөж чадаж байвал, хийж чадна гэсэн үг” Уолт Дисней, Walt Disney Productions
  • “Эхлэх цорын ганц зам бол ярихаа болиод хийх” Уолт Дисней, Walt Disney Productions
  • “Ихэнхдээ хүмүүс буруу зүйлд их хөдөлмөр зарцуулдаг. Харин зөв зүйлээ олж хийх нь их хөдөлмөрлөхөөс илүү чухал” Катерин Фэйк, Flickr
  • “Чи алдаа хийхгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй” Катерин Кук, MeetMe
  • “Толгой чинь ажиллаж байгаа цагт томоор бодож сэтгэх хэрэгтэй” Дональд Трамп, The Trump Organization
  • “Нэр хүндийг олж авахад 20 жил шаардагдах бол нураахад таван минут хангалттай. Хэрвээ чи үүнийг ойлгож байгаа бол юмсыг өөрөөр хий” Уоррен Баффет, Berkshire Hathaway
  • “Би долоон футын өндөр хаалт дээгүүр харайхыг хүсэхгүй. Харин алхаж чадах нэг футын хашлагыг л хайна” Уоррен Баффет, Berkshire Hathaway
  • “Манлайлагч, дагалдагч хоёрыг инновац ялгаж өгдөг” Стив Жобс, Apple
  • “Би алдаа хийгээгүй, харин ажилдаггүй 10,000 аргыг нээж олсон юм” Томас Эдисон, Зохион бүтээгч
  • “Хэрвээ чи мөрөөдлөө босгож эхлэхгүй бол хэн нэгэн түүнийг чинь босгохын тулд чамайг хөлслөх болно” Тони Гаскинс, Motivational Speaker
  • “Хэчнээн олон хүн түүгээр мөнгө олж чадаж байлаа ч ойлгохгүй тоглоомоороо битгий тогло” Тони Шие, Zappos
  • “Чи дүрэм судлаад алхаж сурна гэж байхгүй. Харин шууд алхаж үзээд, унасныхаа дараа сурна” Ричард Брэнсон, Virgin Group
  • “Хэзээ ч битгий бууж өг, дараагийн оролдлого бүтэх ч юм билүү, чи мэдэхгүй шүү дээ” Мэри Кэй Аш, Mary Kay Cosmetics
  • “Хамгийн хурдан өөрийгөө өөрчлөх арга бол очихыг хүсч байгаа цэгт чинь хүрсэн хүмүүсийг дагах” Рэйд Хоффман, Linkedin
  • “Ирээдүйд эмэгтэй удирдагч гэж байхгүй болно. Зүгээр л удирдагчид гэж байх юм” Шерил Сандберг, Facebook
  • “Амжилтаа тэмдэглэх нь сайхан ч алдаанаасаа суралцах нь илүү чухал” Билл Гэйтс, Microsoft
  • “Хэцүү ажлыг хийхдээ би залхуу хүнтэй хамтарна. Учир нь тэд хялбар арга замыг олохдоо сайн” Билл Гэйтс, Microsoft
  • “Алдаандаа бүү санаа зов, одоо чамд зөв хийх ганц зам үлдсэн” Дрю Хьюстон, Dropbox
  • “Санаа олох амархан. Хэрэгжүүлэх хэцүү” Гай Кавасаки, Alltop
  • “Амжилтын мэдрэмж бол хамгийн аюултай хор. Үүнийг дарах арга бол орой бүр маргааш хэрхэн илүү хийхээ бодох” Ингвар Кампрад, Ikea
  • “Хэт бага итгэлтэй байвал хийж чадахгүй, Хэт их итгэлтэй байвал сонсож чадахгүй болно” Жон Маеда, График дизайнер
  • “Хамгийн том эрсдэл бол эрсдэл хийхгүй байх. Ийм хурдтай өөрчлөгдөж байгаа ертөнцөд эрсдэл хийхгүй байх нь баталгаатай унахын шинж” Марк Зукерберг, Facebook
  • “Зөвхөн толь бичигт л SUCCESS гэдэг үг WORK гэдэг үгийн урд орох байх” Видал Сассун, Vidal Sassoon
  • “Юу ч бүтээхгүйгээр мөнгө олдог бизнес бол хамгийн муу бизнес” Хенри Форд, Ford Motor