Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Business Case Challenge 2015” тэмцээн болох гэж байна

ikon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN

Монголын Санхүүгийн Зах Зээлийн холбооны дэргэдэх ACI санхүүч оюутны клубээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “BF Case Challenge” тэмцээний энэ удаагийнх “Business Case Challenge 2015” нэрийн дор зохион байгуулагдах гэж байна

Тус тэмцээн нь оюутны бүтээлч байдал, бизнес сэтгэлгээ, уран сэтгэмж, мэдлэг чадварыг хөгжүүлж, шударгаар үнэлдгийн сацуу мэргэжил, курс харгалзахгүй оролцох боломж олгодгоороо онцлогтой юм.

Энэ жилийн тэмцээний онцлог нь 3 оюутны бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд баг бүр 10’000 төгрөгийн мандатын хураамжтай болж “Who are the next innovators?” уриатайгаар зохиогдох юм.

Хэн оролцож болох вэ?

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-4-р курсийн оюутнууд
  • Өөртөө итгэлтэй, шинийг эрэлхийлэгч, өрсөлдөх чадвартай, бизнес сэтгэлгээтэй байх

Шагналын сан:

  • Ялагч баг: 1,500,000 төгрөг үнэ бүхий зүйл
  • II байр эзэлсэн баг: 1,000,000 төгрөг үнэ бүхий зүйл
  • III байр эзэлсэн баг: 500,000 төгрөг үнэ бүхий зүйл
  • Үе шат бүрт шилдэг болсон оюутан, багуудад мөнгөн шагнал үнэ бүхий зүйл
  • III шатанд шалгарсан 15 багийн 45 оюутанд үнэ бүхий гарын бэлэгтэй

Тэмцээн явагдах хугацаа:

  • 2015 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 5-р сарын 1-н

Бүртгэх үйл явц:

  • 2014 оны дөрөвдүгээр сарын 09-ны 23:59 минут хүртэл бүртгэл үргэлжилнэ.
  • Голомт банкны 3015102613 тоот дансанд багийн мандатны 10,000 төгрөгөө хийнэ

Бүртгэлийн анкетийг дараах холбоос руу орж бөглөнө үү

https://docs.google.com/forms/d/1QmKgzecx7ao8X815YqGlTXoBGmZJFHzzz7cHageiBOk/viewform?c=0&w=1

Анхаарах зүйлс:

  • Дансанд мөнгөө хийхдээ багийн нэр болон холбоо барих утсаа заавал бичих
  • Багийн гишүүн бүр дээрх холбоосоор орж анкетыг үнэн зөв бөглөсөн байх
  • 2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд бүх багууд руу 1-р шатны удирдамжийг явуулах тул тухайн өдөр баг бүр удирдамжтайгаа танилцах.