Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Британи нууцаар агаарын сургуулилт хийлээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Британийн Агаарын цэргийн хүчин сүүлийн 13 жилд анх удаа томоохон агаарын сургуулилт нууцаар хийжээ. Энэ сургуулилт гуравдугаар сарын 19-ний өдөр болсон ч Британийн хэвлэлүүд энэ тухай өнөөдөр л мэдээлсэн байна.  

Ийнхүү агаарын сургуулилт хийх болсон нь Оросын цэргийн онгоцууд олон улсын агаарын орон зайд үзэгдэх болсонтой холбоотой гэж Сандэй Таймс мэдээлжээ. Энэ сургуулилтад гуч гаруй цэргийн онгоц тэр дундаа Typhoon төрлийн сөнөөгч болон Tornado бөмбөгдөгч оролцсон байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Хатан хааны агаарын цэргийн хүчний штабын дарга асан Майкл Грейдон  Их Британийн цэрэг агаарын хүчин сөргөлдөгчийг хангалттай сөрөх чадваргүй хэмээж байсан юм.  

Сандэй Таймсын мэдээлснээр энэ сургуулилт нь үй олноор халдан довтлох бэлтгэл боловсруулах, агаарын тулааны дадал суулгах цуврал дасгалуудын эхлэл байсан гэнэ. 

Эх сурвалж: newsru.com