Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн Засгийн газрын 2015 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

ikon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN

Сүүлийн үед олон Монгол залуусын мөрөөддөг зүйл нь дэлхийн хөгжилтэй орнуудад чанартай боловсрол эзэмших явдал болсон. Гэсэн ч санхүүгийн боломж нөхцөл нь тэр бүр бүрддэггүйн зэрэгцээ мэдлэг хомс байдгаас энэхүү мөрөөдөл нь талаар өнгөрөх тохиолдол  олонтой бий. 

Гэхдээ овсгоо самбаа, дээр нь хэлний бага зэрэг мэдлэг байхад л дэлхийн хаана ч сурах боломжууд нээлттэй байна. Тиймээс Монголын Залуучуудын Холбооны Гадаад харилцааны албанаас Монгол залуучуудын оролцох боломжтой ямар Форум, сургалт, хөтөлбөрүүд зарлагдаж байгааг нээлттэй мэдээлж байгаа билээ. 

Энэ удаад Турк Улсад тэтгэлэгтэйгээр Бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрт хамруулах Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсаныг мэдэгдэж байна.

 

 

Турк Улсын ихэнх Их, дээд сургууль Турк хэл дээр сургалт явуулдаг бөгөөд зарим сургуульд Англи, Франц, Герман хэл дээр суралцах боломжтой байдаг.

Ийм төрлийн хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд тухайн хэлний түвшингээ батлах сертификат, шалгалтын хариутай байх ёстой аж. Гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиуд ихэнхдээ GRE, GMAT гэх мэт олон улсын шалгалтын оноог шаарддаг байна.

Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан тухайн хөтөлбөрт суралцах эрхээ олж авахын зэрэгцээ суралцах хугацаандаа тэтгэлэг авах боломжтой юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 11322643; 96008378 утсаар асуух буюу МЗХ-ын төв байр 207-ын А тоотоос авна уу