Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарснаас хойш насанд хүрээгүй 14 хүн шүүхээс шийтгүүлжээ

ikon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Шүүн таслах ажиллагааны 2015 оны 1 дүгээр улирлын мэдээ-

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх нь Улаанбаатар хотын төвийн дүүргүүд Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нийтдээ 155.1 мянган га газар бүхий, 67 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн гэмт хэргийг анхан шатны журмаар шүүн таслах ажиллагааг явуулж байна.

Тус шүүх 2015 оны 1 дүгээр улиралд нийт 428 хүнд холбогдох 361 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэснээс Хүнийг санаатай алах гэмт хэрэг 11 үйлдэгдсэн ба үүнээс 5 нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг 21, хүчиндэх гэмт хэрэг 12, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 51, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 18, танхайрах гэмт хэрэг 58, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 37, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 3, бусад төрлийн 150 гэмт хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээдийн нас, хүйсээр авч үзвэл:

  • Насанд хүрсэн эрэгтэй 381 хүн
  • Насанд хүрсэн эмэгтэй 33 хүн
  • Насанд хүрээгүй 14 хүн ял шийтгүүлсэн байна.

Ялын төрлөөр авч үзвэл:

Хорих ялыг нийт 312 хүнд оногдуулснаас хорих ялыг биечлэн эдлүүлсэн 246 хүн, Торгох ялаар нийт 21 хүнийг 28,910,000 төгрөгөөр, Албадан ажил хийлгэх ялаар 24 хүн, баривч лах ялаар 71 хүн тус тус ял шийтгүүлсэн.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:

Дээрх гэмт хэргүүдийн улмаас есөн хүн нас барж, 19 хүн хүнд гэмтэж. 1,590,079,894 төгрөгийн хохирол учирсан байна.

Тус шүүх нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу 5 хорих анги хариуцаж ажилладаг ба ЭБШХ-д заасан ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай, ял эдлэх дэглэм дээшлүүлэх, бууруулах асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэдэг. 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар ялаас хугацааны өмнө 68 хүн чөлөөлж, 4 хүний хорих ялын дэглэм бууруулж, 1 хүний дэглэм дээшлүүлсэн байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шийдвэрлэсэн байдал:

Гэмт хэргийн улмаас шалгагдаж буй 321 хүн цагдан хорьж, 13 хүн цагдан хорихоос татгалзаж, 330 хүн цагдан хорих хугацаа сунгасан байна.

Захиргааны зөрчил шийдвэрлэсэн байдал:

Захиргааны зөрчил үйлдсэн 62 хүнийг 1,550,000 төгрөгөөр торгож, 1,027 хүнийг баривчилсан арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх