Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сүйрсэн онгоцны нисгэгч нэрээ түүхэнд үлдээхийг хүсдэг байжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Germanwings компаний хоёрдугаар нисгэгч Андреас Любиц Альпын нуруунд болсон 150 хүнтэй Airbus A320 онгоцны осолд буруутгагдаад байгаа билээ.

Тэгвэл түүний хуучин найз бүсгүй Германы Bild сэтгүүлд Любицийн тухай ярилцлага өгчээ.

26 настай онгоцны үйлчлэгч бүсгүй Мария (бүтэн нэрээ нууцалсан) Любицийг дотроо байнга шаналж явдаг, нууцлаг нэгэн байсан тухай ярьсан байна.

Ослын тухай сонссоны дараа Мария, Любицийг ямар нэгэн “системийг өөрчлөх зүйл хийх” тухай, бас “бүгд өөрийнх нь нэрийг мэддэг, дурсдаг болох цаг ирнэ” хэмээн ярьдаг байсныг гэнэт санажээ.

“Би тэр үед юу яриад байгааг нь огт ойлгодоггүй байсан, харин одоо л ойлгож байна” хэмээн Мария хэлсэн байна.

Бас заримдаа Любиц нь унтаж байгаад шөнө дунд “Бид унаж байна!” хэмээн хашгиран сэрдэг байсныг ч дурсжээ.

Дюссельдорф хотын прокурор өчигдөр Любицийн гэрээс түүний өвчний тухай баримтууд олж илрүүлснээ мэдэгдсэн. Харин Germanwings компани түүнийг өвчтэйгээ нууж байсан гэж мэдэгдээд байна.

Гол асуудал нь өвчтэй хүн хэрхэн түүнийгээ нууж хэвийн ажиллаж байсанд байгаа юм.

Germanwings компани ослын дараа даруй арга хэмжээ авч онгоцны багийн хоёр нисгэгч нислэгийн үед заавал хамт байх ёстойг журамласан байна.

Мөн тус компаниас Баасан гарагт амиа алдсан зорчигчдын ар гэрт хүн тус бүрийн 50,000 еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

 

Эх сурвалж: Russia Today