Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын барилгын үзэсгэлэн өнөөдөр, маргааш Дүнжингарав худалдааны төвд

ikon.mn
2015 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Барилгын зар мэдээ” Хэвлэл мэдээллийн хэрэгслээс “ICE MONGOLIA 2015” олон улсын барилгын үзэсгэлэнг 2015.03.27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
2015 оны "Барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөө"-ний хүрээнд  зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнг Барилга Хот Байгуулалтын Яам, Төрийн Орон Сууцны Корпорацитай хамтран зохион байгуулж буй аж.

Эрхэм та  “ICE MONGOLIA 2015”үзэсгэлэнд оролцсоноор Барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож буй Улаанбаатар хот, 21 аймгийн төлөөлөл болох 800  гаруй удирдах ажилтнууд, мөн шинэ орон сууц худалдан авах хүсэлтээ Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд гаргасан ҮЭХ-ны гишүүд  нэгдсэн зохион байгуулалттайгаар үзэсгэлэнг үзэж сонирхох  өндөр ач холбогдолтой. 
“ICE MONGOLIA 2015” олон улсын барилгын үзэсгэлэнд салбарын компаниуд болон орон сууц, барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж буй иргэн танийг урьж байна.

Та энэхүү үзэсгэлэнд оролцсоноор “Ихмайдар”, “Моринхуур”, “Буянт-Ухаа-2” зэрэг үндэсний хэмжээний томоохон төслүүдтэй танилцаж мөнгө, цаг заваа хэмнэн нэг дороос өргөн сонголт хийх таатай боломж бүрдэнэ.
Үзэсгэлэнгийн үеэр оролцогч бүх байгууллагуудын бараа бүтээгдэхүүнд бодит хямдрал урамшуулал зарлагдана.
Үзэсгэлэн 2015.03.27-28-ны өдрүүдэд "Дүнжингарав" худалдааны төвийн шинээр ашиглалтанд орж буй 3000 м2 бүхий үзэсгэлэнгийн танхимд болно.

Холбоо барих утас: 89110100, 99862994