Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утас, компьютерын цаг автоматаар шилжсэнгүй

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Монгол улс зуны цагийн хуваарьт шилжсэн.

Гэвч үүрэн холбооны оператор компаниудын мэдэгдэж байсан шиг ухаалаг гар утасны цаг автоматаар шилжсэнгүй.

Өөрөөр хэлбэл дэлхийн цагийн серверүүд Монгол улсын цагийн өөрчлөлтийг мэдээгүй бололтой. (2015.03.21нд цагийн бүсийн мэдээллийн  2015b хувилбарт орсон)

Энэ тохиолдолд цагаа тохируулах хамгийн зөв арга нь гар утас, компьютерынхаа цагийн бүсийг (Time Zone) Сөүл эсвэл Токио хотынхоор сольж өөрчлөх.

Одоо цагийн бүс нь Улаанбаатараар байгаа.

Харин дараа нь  өвлийн цагт буцаж шилжихдээ цагийн бүсээ буцаан Улаанбаатар болгох хэрэгтэй юм.

Яг одоо Улаанбаатарт хэдэн цаг болж байгааг эндээс хараарай:

Ulaanbaatar