Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Apple CEO Тим Кук бүх хөрөнгөө буяны үйлсэд зориулах гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Арван настай зээ хүүгийнхээ коллежийн төлбөрийг төлснийхөө дараа өөртөө байгаа бүх хөрөнгөө сайн үйлсэд зориулахаа Apple компаний CEO Тим Кук мэдэгджээ.

Түүний хөрөнгө одоогийн байдлаар 120 сая доллар хүрч байгаа юм.

Тэр зүгээр л нэг чек бичээд өгөх биш, харин маш сайн бодож боловсруулсан, утга учиртай төлөвлөгөөний дагуу хөрөнгөө зарцуулна гэж Fortune сэтгүүлд ярьжээ.

Тим Кук “чи нуурын мандалд өөрчлөлтийн долгио үүсгэх чулуу нь байхыг хүсэх хэрэгтэй” гэж Fortune сэтгүүлийн сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн байна.

Үнэхээр тэр хамгийн энгийн даруу амьдралтайгаараа гайхагддаг бизнесмэн юм.

Ирэх дөрөвдүгээр сарын нэгний Fortune сэтгүүлийн дугаарт түүний тухай бүрэн хэмжээний нийтлэл гарах бөгөөд түүнтэй хийсэн ярилцлагын үеэр энэ тухай мэдээлсэн ажээ.

 

Эх сурвалж: Time.Com