Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Залуучуудын хөгжилд хамтдаа мэдээлэл солилцох уулзалт боллоо

ikon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын яам болон НҮБ-ын Хүн амын сангийн дэргэдэх Залуучуудын зөвлөх хороотой хамтран зохион байгуулдаг "Залуучуудын хөгжилд хамтдаа" мэдээлэл солилцох 27 дахь удаагийн уулзалт боллоо. 

Уулзалтад ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Доктор Су Ньюунт-У, Монголын Төмөр Замын ҮЭХ-ны дэргэдэх Залуучуудын холбоо болон залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал, Дэлхий дахинд залуучуудын эрүүл мэндийн талаар хийгдэж буй уулзалт хэлэлцүүлгийн талаар төрийн байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудаас мэдээлэл хийсэн юм. 

Түүнчлэн өсвөр үе залуучуудын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэх талаар санал солилцлоо.