Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цагийн ажил хийх хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байна

ikon.mn
2015 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж дээр өдөр  тутам 50-70  ажил хайгч ирдэг байна.

Мөн Пүрэв гараг бүрийн 13.00 цагаас  болдог цагийн ажил хайгчдад зориулсан “Парт Тайм” чиглүүлэх сургалтад оролцогчдын тоо долоо хоног бүр нэмэгдсээр байна. Энэ долоо хоногийн сургалтад МУИС, ШУТИС, Их засаг, Идэр , Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан залуус  хамрагдсан ба эрхэлсэн ажилтай ч цагийн ажил хийж нэмэлт орлого олох хүсэлтэй залуучууд иржээ.

Цагийн ажил хайж  ирсэн залуус цагийн ажлын цалин хөлс, хэрхэн хийх вэ талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг учраас ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулдаг аж.

Энэ удаагийн сургалтаар:

  • Цагийн ажлын хөлс 
  • Цагийн ажил хайгчдад өгөх зөвлөмж
  • Цагийн ажлыг хэрхэн хайх вэ
  • Хувь хүний цаг төлөвлөлт
  • Цагийн ажилтны дэвтэр
  • Байгууллагын хүний нөөц, менежерүүд ихэвчлэн юуг хардаг талаар зөвлөгөө ойлголт өгчээ. 

Эх сурвалж: МЗХ