Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур, Налайх дүүргийг хот болгох асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

www.ulaanbaatar.mn
2015 оны 3 сарын 27
ulaanbaatar.mn
Зураг зураг

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг ирэх сарын 3-н хүртэл хойшлуулжээ. Учир нь НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс тав хоногийн завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг хойшлуулсан байна. 

МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Баяраа “ НИТХ-ын төлөөлөгчид Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай түүхэн шийдвэр гаргах гэж байна. Тиймээс хэлэлцэх асуудлаа сайтар судалж, ул суурьтай хандах ёстой. Бидэнд уг асуудлын танилцуулгыг хуралдааны өмнөх өдөр өгсөн учраас танилцах боломж олдсонгүй. Иймд НИТХ-ын дэгийн дагуу тав хоногийн завсарлага авч байна” гэлээ. 

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэлээс завсарлага авч байгааг хүндэтгэж байна. Гэхдээ нэг зүйлийг НИТХ-д сануулж хэлэхийг хүсч байна. 2004 оноос хойш Багануурчууд 94 хувийн саналтайгаар хот байгуулах асуудлыг дэмжиж, шийдвэрлэж өгөхийг хүссэн  саналыг НИХТ-д тавьж байсан. Гэсэн хэдий ч уг асуудал өнөөг хүртэл 11 жил завсардаж байна. Ийм байдал дахин битгий гаргаасай гэж хүсч байна” гэсэн юм. 

Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах  шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил өнгрөсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн. 

Хотын багц дүрэм боловсруулах” төслийн хүрээнд хотын загвар дүрмийг боловсруулж, Налайх, Багануур дүүргийн иргэдэд танилцуулсан. Иргэдийн дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг зохион байгуулж, тус дүүргүүдийн  иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт нэгдүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 22-нд зохион байгуулсан байна. Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн байна.