Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шингэн барагшун үйлдвэрлэж эхэлжээ

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 3 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Барагшун нь 404 төрлийн өвчнийг анагаах увидастай хэмээн дорнын анагаах ухаанд тэмдэглэсэн байдаг. Энэхүү байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг Монголд анх удаа шингэн байдлаар “БЭЦ-БАУН” компани үйлдвэрлэж эхэлжээ.

Энэ бэлдмэлийг бүх насны хүн ууж болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр ШУА Биологийн хүрээлэнтэй хамтран үйлдвэрлэж байна.

Барагшун нь найрлагандаа 40 орчим макро, микро элемент, эрдэс бодис, амин хүчил, уурагт нэгдлүүд, олон төрлийн витаминууд агуулдаг аж.

Япон Улсын эрдэмтдийн судалгаагаар гүүний саам болон барагшунд л ийм олон төрлийн эрдэс бодис, амин хүчлүүд нэг дор агуулагддаг болохыг тогтоосон байна. 


БАРАГШУН ГЭЖ ЮУ ВЭ?

Барагшун нь Монгол орон төдийгүй дэлхийн олон оронд түгсэн уламжлалт эмчилгээний ховор нандин бүтээгдэхүүн юм. Энэхүү эмийн ховор, чухал түүхий эд далайн түвшнээс 2,500-4,300 метрийн өндөрт байдаг хар хүрэн, тослог өвөрмөц үнэртэй ургамал ажээ. Барагшун хадны ан цав болон түүний гадаргаас нарны элчинд халж, шүүрэн гардаг байгалийн идэвхтэй шимт бүтээгдэхүүн.

Барагшун нь нүдэнд үл үзэгдэх маш нарийн сүвээр дамждаг учраас газар бүр, хад болгонд тааралддаггүй байна. Энэ ургамлыг ургуулах, тариалах, үйлдвэрлэх боломжгүй олон мянган жилийн турш хүчит салхи шуурга, нарны хурц гэрэл, илч дулаан, халуун хүйтний нөлөөн дор бүрэлдэн тогтсон байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

МОНГОЛ АЛТАЙН БАРАГШУНЫ ГАЙХАМШИГ

Манай ард түмэн барагшуныг үрлэн байдлаар хэрэглэж заншсан. Гэхдээ зөвхөн ясны гэмтэлд сайн гэдэг ойлголт түгээмэл. Тэгвэл барагшун нь биологийн өвөрмөц идэвхт органик хүчил, уураг, пермент, олон төрлийн эрдэс агуулдаг байна.

Эдгээр нь дархлааг зохицуулах сайжруулах бүх төрлийн бактерийн эсрэг цус төлжүүлэх, цусны улаан цогцос гемоглобиныг төлжүүлэх, яс бэхжүүлэн төлжүүлэн гагнах фосфор, кальцийн хангамжийг сайжруулах, шарх үрэвслийг анагаах үйлчилгээтэй.

Барагшун нь биологийн өвөрмөц идэвхт органик хүчил, уураг, пермент, олон төрлийн эрдэс агуулдаг байна. 

Тухайлбал, цусан дахь сахарын хэмжээ эрс буурч байгааг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн таван цул эрхтний үйл ажиллагааг дэмждэг аж. Мөн түлэгдсэн арьсны нөхөн төлжилтийг хурдасгаж ялангуяа цацраг туяаны эмчилгээний явцад бие эрхтнийг идэвхжүүлэн сэргээдэг байна.

Түүнчлэн тархины мэдрэлийн үхэжсэн эд эсийг нөхөн сэргээх, үйлдвэрийн хүнд хортой нөхцөлд хордсон хордлого, мөнгөн усны хордлого тайлах эмчилгээний олон гайхалтай үйлчлэл үзүүлдэг хэмээн “БЭЦ-БАУН” компанийн борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайхан ярьж байлаа.

ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ

Манай улсын барагшуныг хоёр хөршөөс гадна Америк, Герман зэрэг өндөр хөгжилтэй улсад анагаах ухаанд хэрэглэх хүсэлтээ илэрхийлдэг аж. Тиймээс байгалийн нөөц баялгаа ашиглан эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох боломж байгааг судлаачид онцолж байсан. Барагшуныг хилээр гаргуулахгүй байх хүсэлтийг тус компанийнхан холбогдох газруудад тавьсан байдаг.

Энэ ажлын үр дүнд хилээр гаргахыг хориглосон хэдий ч 600 орчим мянган тонныг хилээр гаргасан тухай А.Эрдэнэсайхан хэлж байсан юм. Харамсалтай хэдий ч цаашид түүхий эдийн хомсдолд орчихгүйн тулд хяналтаа чангаруулах хэрэгтэй гэдгийг ч тэрбээр хэлж байлаа.

Ямартай ч эх орондоо үйлдвэрлэсэн байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэж занших хэрэгтэй юм. Дашрамд дурдахад барагшуны бэлдмэлийг бүсгүйчүүд жин хаяхад зориулан хэрэглэж байгаа гэнэ. Учир нь тэр бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хоол боловсруулалт сайжран өөх болж биед шингэхээс өмнө гадагшилдаг байна.

 

Зураг