Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 3 сарын 27
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Хоёр дахь эх үүсвэртэй болсноор ХОЁР ДАХИН ӨНДӨР ҮНЭ ТӨЛӨХГҮЙ

“АИ-92 бензин литрийг нь 3,000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү? Адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ? Талхчин, таксины жолооч, эрүүл хүн үнэмшихгүй үнэ. Ийм явдал МИАТ-д тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байгаа.

Хувийн компанид ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байна”. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайд гуравдугаар сарын эхээр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, МИАТ-ын нислэг, үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд, “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нартай уулзаж, онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох үүрэг өгөх үеэр хэлсэн үг.

Тэр үед Н.Ганболд “МИАТ алдагдалтай ажиллаж, санхүүгийн хувьд хүндрэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл бол шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд шатахууны үнийн зөрүүнээс 763 сая төгрөгийн алдагдал хүлээсэн” гэж учирлаж байв. Мэдээж хоёр дахин илүү үнээр машинаа “хооллох”- ыг хүсэх хэн ч байхг үй. Тэгвэл МИАТ онгоцоо өндөр үнэтэй түлшээр цэнэглэсээр ирсэн нь бодит үнэн. Монгол Улс олон жилийн турш онгоцны түлшний ганц, монополь эх үүсвэртэй явж ирсэн. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

УИХ-ыг тарааж "тоглох" гуравдагчдын шоу

Энэ Хаврын улс төрийн тоглоомын бай нь Ерөнхийлөгч, УИХ болж байна. УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн тэргүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барихаа анх мэдэгдэж, залгуулаад МАН болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн Цэцэд хандаад буй. Дуучин С.Жавхлан ч бас яаж дутах вэ, Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дуудлаа.

Ингээд түүхэндээ анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах, “оролдох” тухай яриа гарсан нь энэ. Тэгвэл одоо эл яриаг парламентад суудалгүй намууд үргэлжлүүлж байна. Ялгаатай нь намууд “хавсарсан” улс төр хийж, УИХ-ыг тараахад анхаарлаа түлхүү хандуулжээ.

УИХ-ын дэд дарга Л.Цог уржигдар Хамуг Монгол Хөдөлмөрийн нам (ХМХН), Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН), Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН), Монголын либерал нам (MЛH), МНН-ын дарга нарыг хүлээн авч уулзсан. Л.Дог даргын хувьд Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд санал авах ажил хэрэгч зорилго тавьсан болов уу.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

50 тэрбумын өмчөө хамгаалахын тулд яагаад 100 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

Энэ удаа редакцын уулзалтаараа хулгайгаар мод бэлтгэх, түүний эргэн тойрон дахь шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, тус газрын мэргэжилтэн И.Дорж, Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх салбар дундын Зохицуулах зөвлөлийн дарга, доктор Н.Дашзэвэг, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч Э.Энхбат, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа нар оролцлоо.

-Хулгайн мод бэлтгэгчидтэй сүүлийн 10 гаруй жил тэмцэж байгаа ч бүрэн таслан зогсоож чадахгүй байна. Бугшсан, улиг болсон, бүрэн шийдэгддэггүй асуудал хэвээр байсаар ирлээ. Яамнаас энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

Ц.Б: -Хууль бусаар мод бэлтгэх нь байсаар ирсэн, дэлхий нийтэд ч байдаг асуудал. Хулгайгаар мод бэлтгэх нь дорвитой багасахг үй байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд 48 дугаар зарлиг гаргаж, орон нутгийн Засаг дарга нарын үүрэг, хариуцлагыг илүү болгохыг шаардсан, иргэдээ урамшуулахыг зөвлөсөн шийдвэр гаргасан. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг