Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ахуйн хий дэлбэрсний улмаас барилга нуржээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нью-Йорк хотын Манхэттен дахь Ист-Виллиж дүүрэгт ахуйн хий дэлбэрсний улмаас хоёр барилга нурж, мөн дахин нэг барилга нурах аюултай болоод байгаа гэнэ.

Түүнчлэн өөр нэг барилга нурах аюултай байгаа гэнэ. Дэлбэрэлтийн улмаас томоохон гал түймэр гарч, зэргэлдээ барилгууд руу тархсан байна. Сүүлийн мэдээллээр 12 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс дөрөв нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Харин зарим эх сурвалжууд галын улмаас 30 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлжээ. Түүнчлэн олон хүн дэлбэрэлтийн улмаас гудамжинд тархсан хэлтэрхийнд оногдож шархдсан байна.

Хэргийн дараа хотын дарга Билл де Блазио оршин суугчдын өмнө мэдэгдэл хийхдээ байрны нэгдүгээр давхарт байх хийн хоолойг болгоомжгүйгээсээ гэмтээсэн хийн компанийн ажилчид энэ хэрэгт буруутай хэмээжээ. 

Эх сурвалж: Вести