Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Эрдэнэт хотод бүсийн оношилгоо, эмчилгээний төв нээнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

-Орхон аймагт манай сурвалжлагч ажиллаж байна-

Эрдэнэт хотод ирэх зургадугаар сард "Эрдэнэт Медикал" бүсийн оношилгоо, эмчилгээний төв нээгдэх гэж байна. Уг төвийн тохижилтын ажил одоогоор 80 хувьтай явж байгаа бөгөөд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 50 сая ам.долларын санхүүжилтээр баригдаж байгаа юм.

Хангайн бүсийн аймгуудын хүн амд үйлчлэх уг төв нь орон нутагт хамгийн анхны MRI дүрс оношилгооны аппараттай эмнэлэг болж байна. 

Мөн  оношилгооны бүрэн тоноглогдсон лабораторитой, бүх өрөө тасалгаа нь хийн системээр холбогдсон бөгөөд Япон Улсын менежментээр ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

120 ортой уг төв бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 500 хүнд үйлчлэх боломжтой юм байна.