Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпорацийн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дахин 20 жилээр сунгалаа

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 3 сарын 27
Сурталчилгаа
 

Өнгөрсөн долоо хоногт Мобиком Корпораци нь Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах гэрээнд гарын үсэг зурснаар үйл ажиллагааныхаа тусгай зөвшөөрлийг дахин 20 жилээр сунгуулсныг мэдэгдэхэд таатай байна. Ингэснээр Мобиком Корпораци нь урт хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа бөгөөд ирэх 20 жилд хамгийн сүүлийн үеийн техник, технологийг түүчээлэн нэвтрүүлж, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй ард иргэд, өрх гэр бүлүүд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах, дэлхийн жишигт нийцсэн харилцаа холбооны үйлчилгээг хүргэх замаар Монгол Улсын хөгжил, цэцэглэлтэд үлэмж хувь нэмрээ оруулах болно.      

Тэртээ 1996 онд Монголын хэсэг залуу инженерүүд улс орон даяар үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлэх алсын харааг эрхэм зорилгоо болгон, Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд хамгийн том үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпорацийн үндэс суурийг тавьж байсан нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт хувьсгал болсон билээ. Тэр цагаас хойш бидний нэвтрүүлсэн харилцаа холбооны дэвшилтэт технологи манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн галыг бадраасан. Сүүлийн хорин жилийн хугацаанд Мобиком Корпораци манай улсын нийт ард иргэдийг улс орон дотроо төдийгүй дэлхий ертөнцтэй холбож, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гарган, худалдаа, бизнес, нийгмийн үйлчилгээний хөгжлийг хурдасгасан юм.

Бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш 500 шахам тэрбум төгрөгийг Монгол Улсын эдийн засагт бүх төрлийн шууд татвар, даатгал болон бусад төлбөрийн хэлбэрээр төвлөрүүлсний зэрэгцээ шууд бус татвар, дотоодын худалдан авалт, гэрээт компани болон бэлтгэн нийлүүлэгчид, түншүүдийнхээ хамтаар олон арван мянган ажлын байрыг шинээр бий болгосноор 1 их наяд гаруй төгрөгтэй дүйцэхүйц хувь нэмэр оруулжээ.

Ирэх 20 жилд Мобиком Корпораци нь хамгийн сүүлийн үеийн өндөр технологийг нэвтрүүлэх, өндөр ур чадвар шаардсан олон мянган ажлын байр бий болгож, харилцаа холбооны технологийн дараагийн эрин үе болох 4G-г улс орон даяар нэвтрүүлэн, харилцаа холбооны чадамжийг илүү өргөтгөхөд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх ба 2020 оноос эхлэн 5G технологийг суурьшуулахаар зорьж байна.

 

Мобиком Корпораци нь компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр ямагт манлайлсаар ирсэн бөгөөд цаашид ч манлайлах болно. Бид Монголын ард түмний хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө чиглэсэн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаандаа 5 тэрбум орчим төгрөг зарцуулсан бөгөөд ирэх 20 жилд бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын үндсэн хэрэгцээг хангахад онцгой анхааран, илүү их хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байна. 

 

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидейн мэдэгдсэнээр

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж, Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн оруулах бөгөөд манай 2015 оны төлөвлөгөөнд тусгаснаар энэ оны эцэс гэхэд харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн дэд бүтэц, технологийг оруулж ирэх болно. Мөн 2015 онд багтаан LTE 4G  технологийг нутагшуулах ба ингэснээр хэрэглэгчдийнхээ хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлага, сонирхлыг хангах төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно”.

 

Мобиком Корпорацийн LTE 4G технологийн ачаар илүү олон хэрэглэгчдэд илүү өндөр хурд, өргөн зурвасаар видео, хөгжим тоглуулах болон бусад олон төрлийн мультимедиа аппликейшн ашиглах боломжийг нээх бөгөөд бизнесийн байгууллагуудад байршлаас үл хамаарч илүү хурдан, хялбар, аюулгүйгээр компанийнхаа үйл ажиллагааг алсаас удирдан явуулах боломжийг олгох болно.

 

Бидний эрч хүчтэй хамт олон үйлчилгээний хамгийн өндөр стандарт, шударга байдал, ёс зүйг эрхэмлэн хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангах чиглэлээр ямагт шинийг эрэлхийлэн ажиллах болно. Мобиком Корпораци бол Монгол Улсад Олон улсын стандартын байгууллагаас Чанарын хяналтын менежмент (ISO 9001:2008), Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн (ISO 27001:2005) стандартуудаар магадлан итгэмжлэгдсэн цорын ганц оператор компани бөгөөд эдгээр магадлан итгэмжлэлийг урт удаан хугацаанд хадгалж байгаа нь бидний зүгээс хэрэглэгчийн үйлчилгээ ба мэдээллиийн аюулгүй байдалд асар их анхаарал хандуулдагийн илрэл юм.

 

Монгол Улсын Засгийн газар болон Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос бидэнд үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааг бид бүхэн өндрөөр үнэлдэг билээ. Мобиком Корпораци нь нийт хэрэглэгчид, ард иргэддээ илүү их үр өгөөжийг бий болгож, харилцаа холбоог илүү хялбар зугаатай болгохын тулд төр засгийн бүхий л байгууллагуудтайгаа үр бүтээлтэй хамтран ажиллах бөгөөд нийгмийн хариуцлагаа давуулан биелүүлж, улс орныхоо хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулах болно

хэмээн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидей мэдэгдлээ.   

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.