Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ыг тарааж "тоглох" гуравдагчдын шоу

С.Туул
2015 оны 3 сарын 27
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Энэ Хаврын улс төрийн тоглоомын бай нь Ерөнхийлөгч, УИХ болж байна. УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн тэргүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барихаа анх мэдэгдэж, залгуулаад МАН болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн Цэцэд хандаад буй. Дуучин С.Жавхлан ч бас яаж дутах вэ, Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дуудлаа.

Ингээд түүхэндээ анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах, “оролдох” тухай яриа гарсан нь энэ. Тэгвэл одоо эл яриаг парламентад суудалгүй намууд үргэлжлүүлж байна. Ялгаатай нь намууд “хавсарсан” улс төр хийж, УИХ-ыг тараахад анхаарлаа түлхүү хандуулжээ.

УИХ-ын дэд дарга Л.Цог уржигдар Хамуг Монгол Хөдөлмөрийн нам (ХМХН), Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН), Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН), Монголын либерал нам (MЛH), МНН-ын дарга нарыг хүлээн авч уулзсан. Л.Дог даргын хувьд Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд санал авах ажил хэрэгч зорилго тавьсан болов уу.

УИХ-ын тухай хуульд парламент хугацаанаасаа өмнө тарах хэдхэн л зохицуулалт бий. 

Гэвч нөгөөдүүлд нь ажил сонин байсангүй. Тэс хөндлөн зүйл ярьж, “Үндсэн хууль яах вэ, УИХ-ыг л яаралтай тараая” гэлээ. Учир нь энэ УИХ ёс зүйгүй, тэд тарчихвал л амьдрал сайхан болчихно гэсэн дүгнэлт тэдний үг, үйлдлээр илэрч байгаа юм. 

51 БАЙТУГАЙ TABAН ГИШҮҮНИЙ ДЭМЖЛЭГ АВАХАД ХЭЦҮҮ

УИХ-ын тухай хуульд парламент хугацаанаасаа өмнө тарах хэдхэн л зохицуулалт бий. Нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хүлээж авсан, Ерөнхий сайд томилох санал оруулснаас хойш 45 хоногт асуудлыг шийдэж чадаагүй бол хугацаанаасаа өмнө тарна.

Тэгэхээр парламентад суудалгүй хэдэн намын дарга юу ч гэж шаардаад нэмэргүй.

Тэд энэ “ариун үйлс”-дээ УИХ доторх найзуудаа уриална лээ. Иргэний хөдөлгөөнөөс угшилтай гишүүдийг тэд найзаа гэж боддог юм байна.

Г.Уянга, Ж.Батзандан, С.Ганбаатар, Д.Бат-цогт, бас С.Жавхланг халз мэтгэл-цээнд дуудахад нь гүйгээд очсон, “Урт нэртэй” хуулиа хамгаалж овоо дуугардаг болохоор нь Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хань татаж, “Та нар түрүүлээд УИХ-аас гарчих” гэв. . . Өөрсдөө дотор нь амьдарч буй “гэр”-ээ нураах тэнэг лав тэдний дундаас гарахгүй.

Төрийн тэрслүү ч юм уу, хэн нэг сайд гээд өөрөөс нь, “ангиас” нь гадуурх хүнийг огцруулахад бол хүч юмж чадах байх. За тэгэхээр нийт гишүүний гуравны хоёрын байтугай таван хүний ч санал авч дийлэхгүй нь.

ТАНЬДАГГҮЙ БУРХНААС ТАНЬДАГ ЧӨТГӨР ДЭЭР 

Магадлал бараг байхгүй ч гэнэт " ид шид" болоод УИХ тарлаа гэж бодоод үзье. Гурван cap гаруйн өмнө манай улстөрчид Ерөнхий сайд, түүний Засгийн газрыг огцруулсан. Дараагийнхийг нь байгуулах гэж баахан хор найруулсан, бужигнасан.

Шийдлийн Засгийн газар бүрэн бүрдэхэд хоёр cap орчим хугацаа зарцуулсан. Зөвхөн Гүйцэтгэх засаглалыг солиход ингэж бужигнаж байгаа юм чинь УИХ тарж дахин сонгууль зарлах, нэр дэвшүүлэх, өрсөлдөх, хор найруулах гээд яаж хөл толгойгоо алдаж, улс төр тогтворгүйтэх бол.

Ингэвэл эдийн засаг улам уруудаж, иргэдийн амьдрал илүү муудна уу л гэхээс сайжрахгүй нь лав. Тэгээд хамгийн гол нь дахин сонгуулийг одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулийн хүрээнд хийнэ.

Холимог тогтолцоогоор 48 гишүүнийг тойргоос, 28-ыг нь намын жагсаалтаар сонгоно гэсэн үг. Эргэлзээ, шүүмжлэл дагуулдаг өнөөх “хар машин”-аа хэрэглэнэ.

Пропорциональ тогтолцоогоор улс төрийн намууд нийт сонгогчийн таван хувийн босгыг давж байж УИХ-д суудал авах учиртай.

Пропорциональ тогтолцоогоор улс төрийн намууд нийт сонгогчийн таван хувийн босгыг давж байж УИХ-д суудал авах учиртай.

2012 онд дээрх намууд энэ хуулийн дагуу сонгуульд оролцсон, аль нь ч босго даваагүй. Нэг хувийн санал авсан нам ч ховор. Хууль нь, орчин нь, оролцох намууд нь хэвээрээ. Ийм нөхцөлд хэн илүүрхэх нь ч бас тодорхой.

Итгэл даадаггүй улстөрчид Үндсэн хуулийг өөрчилбөл “бантан” болгоно, бас Сонгуулийн хуулийг өөрсдөдөө л зориулж өөрчилдөг, одоо ч тэгэхээр тохирчихсон гэж үзээд л “гялс” тараах гээд байгаа юмдаг уу даа.

Гэвч УИХ тарлаа, дахин сонгууль боллоо гээд сонгогчид шууд сургийг нь ч дуулаагүй шахам намд санал өгөх үү. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөрөө тэд илүүд үзэх нь мэдээж. Ингэхээр УИХ-ын ч, ард түмний түвшинд ч гуравдагчдын санал явахгүй нь. Тэнэг биш л бол тэд үүнийг мэдэж байгаа. Одоо тэгвэл тэдний үйлдлийг шоу гэдгээс өөрөөр тайлбарлах арга алга.

Тавьж буй санал, шаардлагаас нь үр дүн гаргах биш, бас ямар үр дагавар үүсэх нь ч сонин биш. Гагцхүү УИХ, Ерөнхийлөгчтэй нэр холбогдож нэр хүндээ өсгөх, олонд танигдах гэсэн оролдлого л болж байх шиг. Аргагүй ч юм уу, дараагийн сонгууль ойртчихсон юм байна шүү дээ.


УИХ-ын тухай хуулиас:

31 дүгээр зүйл. УИХ-ын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

31.1. Дор дурдсан тохиолдолд УИХ-ын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

31.1.1 УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэж ёсоор болгосон.

31.1.2.    Ерөнхийл өгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хуг ацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэж ёсоор болгосон.

31.1.3.    Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг хэлэлцэж ёсоор болгосон.

31.1.4.    энэ хуулийн 31.1.3-T заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах зарлиг гаргасан.

Зураг