Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Туслах нисгэгч онгоцыг санаатай сүйрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Germanwings компаний сүйрсэн онгоцны туслах нисгэгч санаатайгаар онгоцыг сүйрүүлсэн гэж Марсель хотын прокурор Брайс Робин мэдэгдлээ.

Нисгэгчийн бүхээг дэхь дуу бичлэгийг шинжилсний дараа ийм дүгнэлтэнд хүрээд байгаа гэнэ. Энэ бичлэг нь онгоцны нэг хар хайрцагт хадгалагдаж байдаг юм.

Туслах нисгэгч Андреас Любиц нь 28 настай залуу бөгөөд онгоцыг сүйрэх эцсийн хором хүртэл жолоодлогын бүхээгт байжээ.

Робин хэлэхдээ “онгоцны ахлах нисгэгч жолоодлогыг хянаж байхыг туслах нисгэгчээс хүссэний дараа суудал хойш хөдлөх, хаалга хаах чимээ сонсогдсон” гэлээ.

Үүний дараа туслах нисгэгч онгоцны жолоодлого дээр байжээ. Энэ үед тэр онгоцыг доошлуулах удирдлагын товчыг дарсан бололтой.

Онгоцны өндрийг тохируулах энэ үйлдлийг зөвхөн санаатай хийж болох гэнэ.

Тэгээд тэр нөгөө нисгэгчдээ хаалга онгойлгож өгөөгүй байна. Шалтгааныг нь мэдэхгүй ч онгоцыг сүйрүүлэх зорилгоор л ийм үйлдэл хийх нь гарцаагүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Энэ үед нислэгийг хянах төвөөс онгоцтой холбоо барих гэж оролдсон ч хариу өгөөгүй байна.

Туслах нисгэгчийг терроризмтэй холбоотой гэсэн ямар нэг мэдээлэл одоогоор илрээгүй байна гэжээ.

 

Эх сурвалж: BBC