2017/06/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,350.22₮
B39
УЛААНБААТАР
32°
|
19°
B30
УЛААНБААТАР
33°
|
17°
B28
УЛААНБААТАР
34°
|
17°
06:00
S44
17°
07:00
S26
21°
08:00
S28
23°
09:00
S44
26°
10:00
S44
27°
11:00
S44
27°
12:00
S44
29°
13:00
S44
29°
14:00
S44
29°
15:00
S44
29°
16:00
S44
28°
17:00
S44
28°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАСГИЙН ГАЗАР Зуны цагийн хуваарьт шилжих шийдвэр гаргалаа

Б.Ану
2015 оны 3 сарын 9
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:50 2015/03/09

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна.

Хуралдааны хамгийн эхний асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ.

Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр ийнхүү жиргэжээ.

14:28 2015/03/09

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт нэгэн асуудлыг хэлэлцүүлэхээр бэлдсэн байна.

Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал Зуны цагийн хуваарьт шилжих тухай гэж төлөвлөжээ.

Монголчууд урин дулаан болон хүйтний улирлыг угтан цагийн хуваарьт 2007 он хүртэл өөрчлөлт оруулдаг байсан. Улмаар цагийн хуваарийг өөрчлөх нь хүний эрүүл мэндэд хор уршигтай зэрэг шалтгаанаар энэхүү тогтоолыг хүчингүй болгож байжээ.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг дахин хөндөж зуны цагийн хуваарь буюу цаг урагшлуулах тухай хэлэлцэх юм байна. Хэрвээ энэ асуудал дэмжигдвэл өмнөх жишиг шиг гуравдугаар сарын сүүлийн Ням гарагаас эхлэн цагийг нэг цагаар урагшлуулж магадгүй байна.

Зуны цагийн хуваарь буюу цагийг урагшлуулах нь эдийн засаг тэр дундаа эрчим хүчний асар их хэмнэлт гардаг гэлцдэг.  Эдийн засгаас гадна нийгмийн олон сөрөг үзэгдэл буюу гэмт хэргийн гаралт ч багасдаг талаар судалгаа байдаг аж.  

x