Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлжээ.
2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар нэмэгдүүлэн, 13.0 хувь болгох шийдвэр гаргасан билээ. Үүний дүнд инфляцийн түвшин тогтворжиж байгааг эдийн засагчид онцолж байна.
Тэгвэл төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй ийм орчинд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт оруулах нь ихээхэн анхаарал татаж байна.
Бодлогын саналыг 2-3 удаагийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр Мөнгөний бодлогын зөвлөлөөс шийдвэр гаргадаг бөгөөд ямар шийдвэр гаргах нь ойрын хугацаанд тодорхой болох аж.
Д.Цээнэ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!