Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн Д.Сосорбарам ХОМ гаргаж өгөхөөс татгалжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Авлигатай Тэмцэх Газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 1-ний хооронд 60 хоногийн хугацаанд зохион байгууллаа. 

Улсын хэмжээнд 38,423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38,422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлэв. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38,421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч /Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүн Б.Цэнддоо/ хугацаа хожимдуулсан, 1 мэдүүлэг гаргагч /Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам/ мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.

АТГ-т 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлжээ. 

Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 1,671 эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна. Тэдгээрээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын 113 байгууллагад 121 эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн байгууллагуудад 1,550 эрх бүхий албан тушаалтан бүртгэгджээ.