Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

50Cent Флойд Мэйуитерт 1.6 саяын бооцоо тавилаа

ikon.mn
2015 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн боксчин Флойд Мэйуитер өөрт нь бооцоо тавьсан хүнийг хохироодоггүйгээрээ алдартай.

Харин ирэх тавдугаар сарын 2-нд болох Мэнни Пакьяотой хийх түүхэн тулаанд хэрхэх бол гэдэг нь том таавар болоод байна.

Тэгвэл нэрт рэппер 50Cent саяхан Нью-Йоркын Power FM 105.1-ын ярилцлаганд орохдоо Флойд Мэйуитер нь Пакьяог хөнгөхөн ялна гэдэгт итгэлтэй байгаагаа зарлажээ.

Тэр ч байтугай хэр их итгэлтэй байгаагаа харуулж $1.6 саяын бооцоо тавихаа мэдэгдлээ.

Энэ бооцоо нь хамгийн их хүлээлттэй байгаа тулааны дуулиан дээр тос нэмсэн явдал болжээ.

 

Эх сурвалж: Mashable