Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо ажлаа тайлагналаа

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооноос хаврын чуулганаар хийсэн ажлаа олон нийтэд танилцууллаа.  Тус Байнгын хороон дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар мэдээлэл хийсэн юм.

Д.Батцогт “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцлээ. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 хууль, дөрвөн тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай таван асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.  Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд бие даасан дөрвөн хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 15 хууль, хүчингүй болсонд тооцох тухай хоёр хууль, дөрвөн УИХ-ын тогтоолыг нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлуулсан байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороонд байгууллага, иргэдээс хандаж ирүүлсэн 13 өргөдөл гомдол, 113 албан бичигт хуулийн хугацаанд зохих хариу өгсөн бөгөөд 80.9 хувийн биелэлттэй байна” гэлээ.

Номын сангийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг бие даасан хуулиудыг батлан гаргасан нь эрүүл мэндийн болон боловсрол, шинжлэх ухааны салбарт чухал ач холбогдолтой болсныг Байнгын хорооны дарга онцолсон юм.

Намрын чуулганы хугацаанд Байнгын хорооноос есөн тогтоол баталснаас ажлын хэсэг байгуулах тухай найман, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх тухай” нэг тогтоолыг баталж, Засгийн газарт холбогдох асуудлаар чиглэл өгчээ. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг 23 удаа хуралдаж, 12 ажлын хэсгийн танилцуулга, хуралдааны 20 орчим тойм бэлтгэсэн байна.