Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр настны ТӨРСӨН ӨДӨР болж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы иргэн, дэлхийн хамгийн өндөр настай Мисао Окава өнөөдөр 117 насныхаа ойг тэмдэглэж байна. Тэрбээр 1898 оны гуравдугаар сарын 5-нд Япон Улсын Осака хотод төржээ.

Мисао Окава 1919 онд анх гэрлэсэн бөгөөд 1931 онд нөхрөө нас барснаас хойш 84 жил хүүхдүүдтэйгээ хамт амьдарчээ. 

Дэлхийн хамгийн өндөр настай Окава гурван хүүхэд, дөрвөн ач, зээ, зургаан гучтай юм байна. 

Төрсөн өдрийнхөө баярын үеэр BBC-д өгсөн ярилцлагадаа тэрбээр “117 жил тийм ч урт хугацаа юм шиг санагдахгүй” байна гэжээ.

Гэр бүлийнхэн нь түүний биеийн байдлыг сайн байгаа хэмээн мэдэгдсэн байна. 

Мисао Окава 2013 онд Дэлхийн хамгийн өндөр настнаар шалгарч, Гиннест бүртгэгдэж байсан юм. 

 

Эх сурвалж: Mashable