Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний яамны удирдлага ДЦС-2 компанид ажиллав

ikon.mn
2015 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү станцынхаа үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. ДЦС-2 компани нь 1961 онд ашиглалатад орсон. 21,5  МВт-ын  хүчин чадалтай. Монгол Улсын эрчим хүчний 4 орчим хувийг үйлдвэрлэдэг.

 ДЦС-2 компани нь 1961 онд ашиглалатад орсон.

Өнгөрсөн онд сүлжээний тоноглолийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил, цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил тус тус хийгдсэнээр станцын найдвартай ажиллагаа сайжирсан байна. Энэ 2015 онд 35 тонн уур гаргах нэг шинэ зуух, 6 МВт-ын турбогенератор ашиглалтад орсноор суурилагдсан хүчин чадал 24 МВт болж нэмэгдэх юм байна.

Тус станц 290 орчим ажилчинтай.Энэ жил 150,1 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтөй ажиллаж байгаа нь өмнөх оныхоос 45 сая  кВт –аар илүү байгаа гэнэ. Оны эхний хоёр сарын байдлаар төлөвлөгөөгөө 101,3 хувиар биелүүлээд явж байна. Цаашид энэ станцад техник тоног төхөөрөмжийн өргөтгөл шинэтглэлийг хийж, хүчин чадлыг 200 МВт  хүртэл өргөтгөх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Харин ЭХЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар “ДЦС-2 –ын хүчин чадлыг 100 хүртэл МВт-аар  өргөтгөж, энэ бааз суурин дээр нь түшиглэн эрчим хүчний чиглэлээр  шинээр мэргэжил эзэмшсэн инженер, техникийн ажилтнуудад практик дадлага суулгадаг сургалт үйлдвэрлэлийн томоохон төв байх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийллээ.

 

 

Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаа хэвийн найдвартай байгааг өндөр үнэлээд цаашид өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.

Хэдийгээр авсаархан жижиг боловч монголын эрчим хүчний салбарт хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эмх цэгц, зохион байгуулалт сахилга, дэг журам, орчны цэвэр, аюулгүй байдлаараа бусад аж ахуйн нэгжээс онцгой ялгарч байгаа нь анзаарагдав.  

Эх сурвалж: ЭХЯ