Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллана

open.parliament.mn
2015 оны 3 сарын 5
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 5-7-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

УИХ-ын дарга орон нутагт томилолтоор ажиллах эхний өдрөө Дэлгэрцогт сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм. Үүний дараа Мандалговийн иргэдтэй уулзалт хийн, “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж буй Гурвансайхан суманд ажиллана.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто зам, шинэ суурьшлын бүсийн үйл ажиллагаа болон 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт баригдаж буй орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажилуудтай танилцана. Мөн Өмнөговь аймгийн иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан явж байгаа аж.