Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ-ны шинэ дарга, ажилтнууд тангараг өргөлөө

open.parliament.mn
2015 оны 3 сарын 4
open.parliament.mn
Зураг зураг

Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар Ч.Содномцэрэнг, Нарийн бичгийн даргаар Ц.Болдсайханыг мөн СЕХ-ны гишүүнээр Р.Содхүү нарыг тус тус томилсон билээ.

СЕХ-ны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж холбогдох хуульд заасны дагуу СЕХ-ны зарим гишүүний тангараг өргөх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тэд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээр тангараг өргөсөн юм. 

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Содномцэрэн нь Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийнхөө гараагаа эхэлж дараа нь ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, ректораар ажиллаж байжээ. Тэрбээр 1999 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын гишүүн ХААҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байгаад 2009 оноос СЕХ-ны нарийн бичгийн дарга, даргаар тус тус ажиллаж байна.

СЕХ-ны Нарийн бичгийн даргаар томилогдсон Ц.Болдсайхан нь Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж улмаар Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын район, Улаанбаатар хотын АДХГЗ-нд, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг алба хашиж байжээ.

Р.Содхүү нь 1996-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа нь Монголын хөрөнгийн бирж ХК-ны захирал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, Улсын статистикийн хорооны дэд дарга зэрэг алба хашиж байгаад СЕХ-ны гишүүнээр ийнхүү томилогджээ.