Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гүйцэтгэх захирлуудын сургалт элсэлтээ авч эхэллээ

ikon.mn
2015 оны 3 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг

"Эм Эл Си Трайнинг" ХХК-аас тогтмол зохион байгуулдаг Монголын компаниудын Гүйцэтгэх захирлууд, удирдах түвшний ажилтнуудад зориулсан "СЕО Коллеж" сургалт 2015 оны гуравдугаар сарын 12-нд эхлэн 15 хоногийн турш хичээллэнэ.

Олон улсын ЕМВА хөтөлбөрөөр хичээллэх "СЕО Коллеж"-ийн цогц сургалтанд Монголдоо танигдсан бизнесийн байгууллагуудын шилдэг удирдлага:

  • Гүйцэтгэх захирлууд багшлахаас гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан,
     
  • Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн Удирдах зөвлөлийн дарга Д.Энхбат,
     
  • MCS Группийн Дэд ерөнхийлөгч Л.Мягмаржав нар Зочин багшаар уригдан оролцож илтгэл тавина.

 

Сургалтанд хамрагдах компанийн Гүйцэтгэх захирал, удирдах ажилтнууд "СЕО коллеж"-ийн сургалтын агуулгын дагуу бизнес аялалд оролцож "IT Zone" ХХК, "MCS Coca Cola" ХХК, "АПУ ХК"-ийн үйл ажиллагаатай нь танилцах боломжтой.

Дашрамд дурдахад тус коллежид суралцсанаар Монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг "СЕО ассоциаци"-ийн гишүүнд элсэж үйл ажиллагаанд нь оролцох, "СЕО коллеж"-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах "СЕО update" хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, "СЕО Коллеж"-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7010-1839, 7011-1839 утсаар авна уу.

Эх сурвалж: http://mlctraining.mn