Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг гаргаж ирнэ гэв

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Өнөөдөр төрийн ордны Г танхимд УИХ дахь бие даагч гишүүд болон Г.Уянга гишүүн мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг суллахыг шаардсан юм.

Мөн татвараас зайлсхийсэн гадны иргэдийг сулласан нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа учир Үндсэн Хуулийн Цэцэд хандахаа мэдэгдлээ.
ҮХЦ Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг гаргаж ирнэ. Ерөнхийлөгчийг огцруулах эрх УИХ-д байдаг гэлээ.


Хуулийн заалт

7 дугаар зүйл. Ерөнхийлөгч ажлаа хариуцах

7.2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.