Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 3 сарын 4
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Инээдмийн цаана ЭМГЭНЭЛ БАЙДАГ

 Дэлхийн 40 орны хоёр сая орчим хүнийг хамруулсан нэгэн судалгаанаас англичуудыг хошин шогийн мэдрэмж хамгийн өндөр хэмээн дүгнэсэн байдаг юм билээ. Тэгвэл нийтлэлч Баабар 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат Их Британид айлчлах үеэр түүний хошин шогийн мэдрэмжийг англичууд биширсэн талаар “Дори идэр дүүдээ хандах нь” номондоо дурдсан байдаг.

Манай Ерөнхийлөгч балет үзэх үеэр бие хамгаалагч нь унтаж, бүр хурхирч эхлэхэд англичууд “Энэ хүнийг чинь сэрээчих үү” гэж. Хариуд нь П.Очирбат Ерөнхийлөгч “Хэрэггүй, хэрэггүй. Энэ хүнийг сэрээхгүй гэж танай бүжигчид хүртэл өлмий дээрээ цөмцөгнөж байгааг харж байгаа биз дээ” гэснийг нь Лондоны бүх сонин нийтэлж, Монголын Ерөнхийлөгчийн шогийн мэдрэмжийг биширсэн гэж байгаа юм.

Ингэж алиа хошноороо алдартай англичуудыг манай Ерөнхийлөгч алмайруулсан нь бидний шогийн мэдрэмж шаггүй болохын илрэл байж болох. Монголчууд хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс гэдэгтэй би ч санал нийлдэг. Нийтлэлч, фельетонист Б.Цэнддоо “Хошин шогийн төлөө хүн ямар нэг хөнгөлөлт, гавьяа эдэлнэ гэж байхгүй. Түүн шиг хошин шогийг ойлгохгүй байлаа гээд буруудахгүй.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

"Хан ресурс" ХХК-д ялагдсан Засгийн газар татвар төлөгчдөөс 100 сая ам.доллар гаргуулах уу?

Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанийн хооронд олон жилийн турш үргэлжилсэн маргааныг Парис дахь олон улсын арбитрын шүүх шийджээ. Шүүх хурал анх 2012 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө “Хан ресурс” компанийн талд шийдвэр гаргасан байна.

Ингэснээр манай Засгийн газар 100 сая ам.доллар буюу 200 тэрбум орчим төгрөг харийнханд өгөхөөр болж байгаа аж. Эдийн засаг хүндэрсэн, “Чингис”, “Самурай” бонд зэрэг өрийн дарамтад байгаа Засгийн газар ард түмний халааснаас л энэ мөнгийг гаргуулах нь дамжиггүй. Манай Засгийн газар, Канадын “Хан ресурс”-ийн хооронд анх 2009 оны долдугаар сард хэрэг үүссэн юм.

Дорнод аймаг дахь цацраг идэвхт ашигт малтмалын орд газарт уран олборлох байсан тус компанийн “охин” “Төв Азийн уран”-ы 237А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” компани байгуулан лицензийг нь түүнд шилжүүлснээр маргаан эхэлсэн түүхтэй. Дорнодын талд ураны Дорнод, Мардай, Гурванбулагийн гэсэн стратегийн орд газар нь 53,807 га талбайг эзлэн оршдог.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

С.Очирбат: Дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлснээр хотын эдийн засаг сайжирна 

Манай Улаанбаатар хот өвлийн цагт утаагаараа дэлхийд тэргүүлдэг. Дулааны улиралд ч ялгаагүй, агаарын, гүний усны, хөрсний бохирдол гэж салж өгдөггүй шүдний өвчинтэй. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэх хамгийн найдвартай арга бол гэр хороололд амьдардаг иргэдийг орон сууцжуулах явдал. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр томоохон ажлыг зориглон эхлүүлсэн билээ. Энэ ажил хэр ахицтай байгаа тухай нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбаттай ярилцлаа.

-Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн явц ямархуу байна вэ?

-Өнгөрсөн оны тавдугаар сард Нийслэлийн ИТХ-аас энэ хөтөлбөрийг батлаад, хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Нийслэлийн иргэдийг үндсэн таван чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөр баталсан. Нэгдүгээрт, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах замаар иргэдийг орон сууцтай болгох.

Хоёрдугаарт, иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, оршин суугаа байршилд нь төлөвлөлт хийж, ниймгийн асуудал, инженерийн дэд бүтцийг шийдсэн амины орон сууц бүхий хороолол бүтээн байгуулах. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг