Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Охины үхлийн шалтгааныг эцэслэн тогтоожээ

Ж.Мягмар
2015 оны 3 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Дөрвөн настай охиноо зодож амийг нь хөнөөсөн хэрэг энэ сарын 21-нд Баянзүрх дүүрэгт гарсан билээ. Олныг цочирдуулсан энэхүү  хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Талийгаач охины төрсөн эцэг болон хойд эхийг сэжигтнээр татаж, цагдан хорьсон. 

Талийгаач охины үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгөөд урьдчилсан дүгнэлтээр охиныг хүчирхийлээгүй болох нь тогтоогдсон юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар охины үхлийн шалтгааныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн эцэслэн тогтоосон байна.Тодруулбал, тархины цусан хуралт, уушгины бяцралт үхлийн шалтгаан болсон гэнэ. 

Эргэн сануулахад, талийгаач охиныг төрсөн эцэг Т.Цогт болон хамтран амьдрагч Г.Маралмаа нар энэ сарын 18-нд охиныг “Шатан дээрээс унаад ийм болчихлоо” гэсээр Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт авчирсан байдаг. 

Охин тухайн үед биеийн байдал маш тааруу, өвдөлтийн улмаас ухаан алдсан, гар хөл, тохой, нуруу, цавь гэх мэт маш олон газар хүнд мохоо зүйлээр цохисон болов уу гэмээр хөх няц болсон байсан учир эмч нар Гэмтлийн эмч нарыг яаралтай дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг юм. 

Сэжигтэн этгээдүүд тухайн өдрийн жижүүр эмчээс болон бусад эмч, сувилагч нараас “Одоо яах юм бэ. Энэ хүүхдийг эмчлээд сэргээгээд өг л дөө. Битгий цагдаа дуудаарай” гэх мэтээр гуйж, уйлж байгаад гомдолгүй гэсэн өргөдөл хийж өгөөд охиныг авч яван, үхэлд хүргэсэн гэгдээд байгаа билээ. 

Зураг