Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Айлгадаг нь ард түмэн болохоос АТГ, цагдаа биш

Б.Номин
2015 оны 3 сарын 2
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Монголд Улс төрийн байгууллага үүссэний 94 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан өнгөрөгч баасан гаригт Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлагууд намын байрандаа шинэ гишүүдийнхээ үнэмлэхийг нь гардуулав. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа. 

-Та сайхан шинэлсэн үү. Энэ удаа эх орондоо ирэх Цагаан сараас өөр шалтгаан байв уу?

-Монголчууд Цагаан сараар ахмадаа хүндэтгэн, аав, ээжтэйгээ золгох гэж нутаг усаа зорьдог. Би ч мөн аав, ээжтэйгээ золгож, ард түмэнтэйгээ уулзан, нутаг усаа харах гэж ирсэн. Ээж маань өчигдөр (өнгөрөгч пүрэв гариг) 80 нас хүрлээ. Том хүүгийн хувьд ээжтэйгээ хамт байж баярлуулъя гэсэн юм.

Хадам ээж маань ч энэ өдрүүдэд 70 насны босго давсан. Мөн энэ жилийн Цагаан cap Эх орончдын өдөртэй ойрхон тохиож байна. Энэ өдөр манай намын түүхтэй салшгүй холбоотой учраас МАХН-д шинээр элссэн болон гишүүнчлэлээ сэргээж буй хүмүүст намын даргын хувьд үнэмлэхийг нь гардууллаа.

-АТГ-аас таныг байцаахаар дуудсан нь ямар учиртай юм бэ?

-Яах вэ, Монголын ард түмэн үүнийг гадарлаж байгаа байх. Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил өнгөрлөө. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулж, бизнесийн болон авлига, хээл хахуультай холбогдсон зүйл үгүй.

Мөн энэ жилийн Цагаан cap Эх орончдын өдөртэй ойрхон тохиож байна.​ 

Харамсалтай нь Монголд улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах бололцоог нь хаах гэж оролцдог буруу соёл тогтчихлоо.

Энэ нь бүр уламжлал болох нь. Би үүнээс нь айж, дуугүй явж болно. Гэвч улс төрийн өрсөлдөөнийг шударга сонгуулиар, айлгалгүй явуулах ёстой. Айлгадаг нь ард түмэн болохоос АТГ, эсвэл цагдаа биш. Тийм учраас ард түмнээсээ айж, амь нэгтэй амьдаръя.

-АТГ-ын ажилтнууд ямар үндэслэлээр байцаах гэж байгаа талаар хэлээгүй юм уу?

-Хэлээгүй.

-Та мэдүүлэг өгөх үү. Өмнө нь таныг дуудсан хугацаанд ирээгүй гэдэг шалтгаанаар баривчилж байсан шүү дээ.

-Хуулийн дагуу ажиллах л шаардлага тавьж байгаа. Өмгөөлөгчтэйгөө ярьж, ямар хэргээр сэжиглэж байгааг нь сонсож байж хариу өгнө. Улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулахад минь саад болох гэж байгаа бол би ямар ч хэрэг хийгээгүй.

Тэртэй тэргүй намайг дуулиантайгаар баривчилж, асуудлыг шүүхээр шийдсэнийг ард түмэн ойлгож байгаа шүү дээ. Тухайн үед би хэд хэдэн удаа мэдүүлэг өгчихсөн байсан. Угаасаа энэ асуудал нь улстөржөөд явчихсан учраас Үндсэн хуульд заасан хүн өөрийнхөө болон хамаатан садан, ах дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхээ эдэлж, “Би хангалттай мэдүүлэг өгч, тайлбарлачихсан. Одоо ярих зүйл байхгүй” гээд албан ёсоор бичиг өгчихсөн байсан.

Гэтэл хууль хяналтынхан огт мэдүүлэг өгөхгүй байгаа юм шигээр мушгиад, 600 цагдаагаар баривчлуулсан. Ерөөсөө л миний эсрэг надаар яриулах гээд байсан юм. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан нь ардчиллын том ололт. Энэ ололтыг үгүйсгэсэн зүйл шаардсан учраас би “Үгүй” гэсэн юм.

Хуулийн дагуу ажиллах л шаардлага тавьж байгаа. 

Гэхдээ би үүнд өс хонзон санаагүй. Н.Энхбаяр ийм хүнд хэцүү, харамсалтай цаг үеийг туулж өнгөрөх яах вэ. Ард түмнээ зовоож, улс төрийн асуудлыг ингэж шийдэхээ болиоч гэж хүсэж байна. Үүнийг улс төрийн аргаар биш, хуулийн дагуу зохицуулах ёстой.

-Намын байртай холбоотойгоор танд үүсгэсэн залилангийн хэрэг юу болсон бэ?

-МАХН-аа сэргээн байгуулсны дараа гишүүд, дэмжигчид маань намаа байртай болгох хүсэлт тавьсныг миний бие судалсны үндсэн дээр энэ байрыг эзэмшиж байсан хүмүүстэй хэлэлцээ хийсэн. Надад болон намд 500 мянган ам.доллар байгаагүй. Тиймээс би гэрээ хийж, компаниасаа энэ мөнгийг гарган худалдаж авч, туслахыг дүүгээсээ хүссэн. Ингээд энэхүү байрыг худалдаж аваад засвар хийсэн.

1960-аад онд барьсан уг байрны шал нь цоорчихсон, цөмрөхөд бэлэн, хагас нурсан байдалтай байсан. Манай намынхан “Цагаан ордон” гээд нэрлэчихсэн энэ байрандаа байх дуртай. Ийм л маягаар ажиллаж байгаа. Түүнээс биш үүнээс өөр ямар ч асуудал байхгүй. Надтай хэлэлцээ хийж, манай дүүгийн компанид худалдсан гадаадын хүмүүс Монголд казино байгуулах санаатай байсан ч бүтээгүй.

Тэд надад “Та Ерөнхийлөгч байхдаа казино байгуулахыг маань дэмжээгүй” гэж ярьж байсан. Тухайн үед би тэдэнд “Монгол хүн казинод тоглож хөгжихгүй” гээд дэмжих бололцоогүйгээ хэлж байсан юм. Тиймээс тэд “Та биднийг дэмжээгүй, одоо бидэнд мөнгө хэрэгтэй байна, танай нам байртай болчихлоо, биднийг урамшуулаарай” гэх маягийн зүйл хэлж байсан. Тэгэхэд нь би сонгуулийн дараа энэ талаар дахин ярьж болох юм гэсэн. Харин сонгуулийн дараа би шоронд орж, тэр яриа байхгүй болсон. Үүний дараа нь тэд “Өвөр монголчууд энэ байрыг 3.5 сая ам.доллараар авах гэж байна, тэдэнд зардаг ч юм уу” гэх байдлаар ярих болсон.

Үүний цаана МАХН-ын эсрэг, тийм их мөнгө амлаж энэ намыг байргүй болгох оролдлого явуулж байсан юм шиг байна лээ. Би тэдэнтэй ярьж, “Та бүхэн Монголын дотоод улс төрд битгий оролц, гэрээ бол гэрээ, бид гэрээнд зааснаа хэрэгжүүлсэн, сонгуулийн дараагийн яриа би хэлмэгдсэнээр талаар болж, та бүхэн өөр маягаар бизнес хийх хэрэгтэй, шаардлагатай бол Засгийн газар болон УИХ-д ажиллаж байгаа манай намын гишүүдэд хандаж болно" гэж тайлбарласан.

Тэд зарим Монголчуудын захиалгаар ийм зүйл ярьж буйгаа өөрсдөө ч хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, тэдний гаргасан гомдолд тулгуурлаж, намын байрны асуудлыг сөхөж яриад байгаа. Үүнд хууль зөрчсөн, хэн нэгнийг залилж, хуурсан зүйл байхгүй. Энэ тухайгаа ч хуулийнханд хэлсэн.

Үнэн зөвөөр нь судалж, нэгдүгээрт, эрүүгийн бус иргэний хэрэг, хоёрдугаарт, үүнтэй холбоотой ямар ч маргаантай асуудал байхгүй гэдгийг ойлгох биз. Би түрүүнд хэлсэн шүү дээ. Одоо цөмөөрөө цэвэрхэн, шударга улс төр хийе. Гаднынхантай хуйвалдаж хүртэл улс төр хийхээ болих хэрэгтэй. 

-Таны эмчилгээ дууссан уу. БНСУ руу хэзээ явах вэ. Ер нь Монголдоо хэзээ бүрмөсөн ирэх вэ. Ингээд л ирж очоод байх уу? 

-Эмнэлэгт үзүүлэх ёстой. Үүнээс шалтгаалж хэзээ буцахаа шийднэ дээ. Нутгаа санаад байх юм. Аль болох ойр ойрхон ирээд баймаар байна. Сая Дагаан сарын үеэр бууз, ууц, боовыг нь харахад хүртэл сайхан байлаа. Ходоодны үйл ажиллагаа бүрэн сэргээгүй, эд эсийн алдагдал нөхөгдөөгүй байхад монгол хоол маань миний биед тохирохгүй ч үнэрийг нь ч болов авч, ганц нэгээр идэж байна. Эмчилгээ хэзээ дуусахыг эмч нар мэднэ. Гэхдээ би эмчилгээг хоёр янзаар ойлгож байгаа.

Өөрөөр хэлбэл, биеэ эмчлүүлэх нэг хэрэг. Сэтгэлээ эмчлүүлэх харин өөр хэрэг. Солонгосын эмнэлэг сайн юм чинь биеэ эмчлүүлэхийн хувьд дажгүй ээ. Харин сэтгэлийн эмчилгээ үнэхээр дутаж байна. Монголоороо бодож, сэтгэж санаа бодлоо хуваалцаж, хүмүүсийн гомдоллож, баярлаж байгаа, агаар, айраг, бууз нь хүртэл надад сэтгэлийн эмчилгээ юм шүү дээ.

Тийм болохоор цоо эрүүл болчихлоо гэж хэлж чадахгүй байгаа юм. Эх орондоо аль болох ирж баймаар байна. Намынхантайгаа уулзмаар байна. Тэд маань намайг байнга л ирээч гэдэг. Энэ удаа зүтгэсээр байгаад л ирлээ. Ний нуугүй хэлэхэд “Монголд ирж болохгүй. Ирвэл баривчилна шүү" гэсэн мессеж ирсэн.

-Хэнээс?

-Хэнээс байх вэ дээ, явуулдаг хүмүүсээс нь. Гэхдээ л би үүнээс ч айхгүй ирж байна шүү дээ. Яагаад гэвэл, би Монголын ард түмэн, аав ээжийгээ санаж байна. Монголд өнөөдөр нууц гэж юм байхгүй. Бүгд нэг нэгнийгээ мэдэж байгаа. Сайнаар яривал монголчууд садан төрөл, муугаар яривал нэг голын хүүхдүүд шүү дээ. Энэ бүхний цаана улс төр л явж байгаа. Ийм зүйл хийж байгаа улс төрийн албан тушаалтнуудад хэлэхэд, энэ бол хоцрогдсон арга.

Энэ бол Африк, Латин Америкийн арга барил. Үүнийгээ болих хэрэгтэй. Монгол ардчиллаараа бахархъя гэвэл бид улс төрийн аргаар л өрсөлдөх хэрэгтэй. Энэ өрсөлдөөний дүнг ард түмэн тавьдаг байх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагаас айхаа болих хэрэгтэй. Ийм шударга ёс, ардчиллыг Монголдоо хөгжүүлье, хамтдаа бүтээе.

Би туслахад бэлэн байна. Би хэн нэгэн хүнээс өшөө хонзон авах гэж бодоогүй гэдгээ дахин хэлье. Надад тийм сонирхол байхгүй. Би харин ийм алдаа гажуудал гарч байгаа учраас зарим үйлдэл, эс үйлдлээрээ засах гэж оролдож байгаа. Үүнийг мушгиж, хууль зөрчсөн мэтээр битгий тайлбарлаарай. Бүгдээрээ эвтэй байж, том асуудлуудаа ард түмнийхээ төлөө шийдэцгээе. Ямар ч зөв шийдвэрийг би дэмжинэ.

-Сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлуудын тухайд юу хэлэх вэ?

-Таван толгой, Оюу толгой, Гацуурт гээд л олон зүйлийн талаар ярьж байна. Гэхдээ би мэдээллээс хол байгаа учраас хариулт хэлэх боломж алга. Судалж байгаа. Шаардлагатай тохиолдолд байр сууриа илэрхийлнэ. Мэдээлэл дутуу байж шууд ярих нь учир дутагдалтай. Ер нь үндэслэлтэй ярьж сурах хэрэгтэй. Би энэ л зарчмын дагуу байр сууриа илэрхийлэх дуртай.

Хашиж ирсэн ажил маань ч намайг ийм болгосон байх. Нөгөө талаас нийгэмд үүссэн асуудлыг төр засаг шийдэхдээ тухайн сэдвийн хүрээнд бий болоод буй зөрчил, адилгүй ойлголтуудыг нэг тийш болгож, оролцогч талуудын бүгдийнх нь ашиг сонирхлыг нь тусгаж шийдвэл сайн. Энэ бол ардчиллын том ололт. Ардчилал бол олонхын дарангуйлал биш. Цөөнхийн саналыг сонсдог байх хэрэгтэй. Бүр хоёр хүн ч байсан сонсох л хэрэгтэй.

Манайхан ардчиллыг их хялбаршуулж ойлгоод байна. Санал авч, олонх болчихсон л бол юу дуртайгаа хийнэ гэж ойл-гоод байгаа юм. Тэгвэл ардчилал олонхоороо дарангуйлдаг харгис тогтолцоо руу орчихно шүү дээ. Аливаа асуудлыг энэ дагуу шийдэх ухаан, эр зориг төр, засгийг удирдаж байгаа нөхдөд байгаа гэж найдаж байна. Гэхдээ зөв гарц олох хамгийн мэргэн түлхүүр нь ард түмний эрх ашиг байдаг. Үүнийг дутуу шийдээд байгаа учраас л хүмүүс бухимдаад байна гэж ойлгож байна. Тийм учраас судалъя.

 

Зураг