Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчдыг албан бичиг хөтлөлтийн сургалтад хамруулав

ikon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх агентлагаас Нийслэлийн архивын газартай хамтран төрийн албан хаагчдад зориулан албан бичиг боловсруулалтын талаар сургалтыг жил бүр зохион байгуулдаг. 

Уг сургалтыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын мэргэжилтнүүдийн дунд явууллаа. Нийслэлийн Архивын газраас жил бүр оны сүүлчээр Төрийн байгууллагуудад шалгалт хийдэг байна. 

Шалгалтын үеэр ихэвчлэн тамга тэмдгийн алдаа, гарын үсгийн баталгаагүй байдал, нэр төрлийн асуудал, ажлын тушаалыг хольж солих, хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээнд хариу байхгүй гэх мэт алдаанууд гардаг аж. Төрийн алба хаагчид нь албан бичгийг хар буюу хөх өнгийн үзгэн балаар бичих ёстой байдаг боловч сүүлийн үед өнгө өнгийн үзгэн бал хольж бичсэний улмаас бичгийн соёл алдагдсан байна.

Уг сургалтыг Нийслэлийн архивын газрын заах аргазүйн мэргэжилтэн Н.Оргилболд удирдан явуулжээ. Тэрбээр “Төрийн байгууллагын албан хаагчид үг үсгийн алдаа хамгийн их гаргадаг. Тиймээс гаргасан алдаа, зөрчил дээр мониторинг хийсний үндсэн дээр төлөвлөгөөт сургалтыг төрийн албан хаагчдад зохион байгуулдаг” гэсэн байна. 

Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдын эргэлзээг төрүүлж буй зүйл нь Монгол хэлний зөв бичих дүрэм, маргаантай бичигдсэн 700 үг байв. Үүн дээр аргазүйч мэргэжилтэн  “Маргаантай үгний хувьд 1988 оны зөв бичгийн дүрмээр явах ёстой” хэмээн тайлбарласан байна.