Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост араар тавилтыг зөвшөөрснөөс бэлгэвчний эрэлт нэмэгдлээ

ikon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост 1953 онд батлагдсан гэр бүлээс гадуур харилцааг хориглох хуулийг тус улсын Дээд шүүхээс хүчингүй болголоо.

Дээд шүүх энэ хууль нь сексийн хувьд шийдвэр гаргах хувь хүний эрх чөлөөг боомилж байна гэж үзжээ.

Анх энэ хуулийг эцгийн эрхт ёс давамгайлсан нийгэмд эмэгтэйчүүдийг хамгаалах зорилгоор баталж байжээ.

Хууль ёсоор, хэрвээ араар тавьсан тухай гомдол гаргаж тэр нь батлагдвал хоёр жил хүртэл хорих ялтай байжээ.

Өмнөд Солонгосын хэвлэлд дурдсанаар энэ хуулийн дагуу нийт 50,000 хүнд хэрэг үүсгэснээс 35,000 нь хоригдох ял авч байсан гэнэ.

Уг хуулийг цуцлах санаа 1990 оноос хойш гурван удаа гарч байсан ч тухай бүртээ няцаагдаж байсан юм.

Сонирхолтой нь хууль цуцлагдсан тухай мэдээлэл Пүрэв гарагт гарсны дараа тус улсын бэлгэвч үйлдвэрлэгч Unidus Корпорацийн хувьцааны үнэ хөрөнгийн бирж дээр 15 хувь өссөн гэнэ.

 

Эх сурвалж: CNN Money