Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гамшгаас хамгаалах штабын дадлага зохион байгуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг угтаж Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвд гамшгаас хамгаалах штабын дадлага сургуулийг зохион байгуулсан байна. 

Дадлага сургуулийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Онцгой байдлын хурандаа А.Дашням нар удирдан явуулжээ.     

 

Штабын дадлагад оролцсон нийслэлийн мэргэжлийн ангиуд өгөгдсөн цагийн байдал тус бүрт үүргийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан гэв. 

Дадлага сургуульд нийт зургаан байгууллагын 18 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй, 162 хүний бүрэлдэхүүнтэй оролцож  хангалттай үнэлгээтэй шалгагдлаа.  

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах албаны бэлтгэл бэлэн байдлыг шалган туслах ажлыг хоёрдугаар сарын 26-ны өдөр хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч ажилласан байна.

Тус үзлэгт Нийслэлийн гамшгаас хамгаалах, Хэв журам сахиулах албаны штаб, тусгай зориулалтын есөн мэргэжлийн ангийн 192 хүн иж бүрэн өмсгөл, тусгай зориулалтын багаж хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдлыг 18 чиглэлээр шалган тусалж, хангалттай үнэлгээтэйгээр шалгагдсан гэж мэдээллээ.