Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүдийг АТГ-аас дараалан шалгасаар...

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Н. Алтанхуягийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлсэн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээд байна. Энэ талаар түүний ойрын эх сурвалжаас тодруулахад одоогоор өөрийг нь дуудаж байцаасан, зарлан дуудах хуудас ирүүлсэн зүйл байхгүй гэсэн юм. 

Хэвлэлүүдээр гарч буй албан бус мэдээгээр түүнийг Чингис бондын санхүүжилт, 888 төсөл, Нүүрс хөтөлбөр, аймгуудыг холбосон авто зам, орон сууцны найман хувийн зээлтэй холбоотойгоор эрүү үүсгэн шалгаж байгаа гэв. 

"Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг өчигдөр 11.00-12.00 цагийн үед Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-т дуудсан зарлан дуудах хуудсыг өчигдөр хүргүүлсэн бөгөөд өнөөдөр 15 цагт очихыг шаарджээ. 

Ийнхүү төрийн өндөр алба хашиж байсан хэд хэдэн эрхмүүд  АТГ-т зэрэг шалгагдаж байгаа аж.