Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 2 сарын 27
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Хөгшдийн ачааг хөнгөлөх есөн хувь

Тэтгэврийн зээлийг есөн хувь болгон бууруулах саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасныг дуулсан байх. Үндэслэл нь үнэхээр бодитой учир энэ саналыг дэмжүүштэй санагдав. Ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцдэггүй. Ялангуяа бага цалинтай ажиллаж байсан хөгшид амь зогоох төдий л тэтгэвэртэй гэхэд хилсдэхгүй. Өндөр хөгжилтэй орны ахмадууд хуримтлуулсан мөнгөөрөө тэтгэвэрт гарсан хойноо дэлхийгээр тойрон аялж, насны буянаа эдэлдэг бол Монголд энэ байдал тэс ондоо.

Тэтгэврийн хэдэн бор төгрөгөөс өөр орлогогүй ахмадууд зүдрүүхэн амьдардаг. Идэх уухаасаа илүү гаргаж чаддаггүй тэд эм тариагаа хүүхдүүдийнхээ ачаар л залгуулдаг жаягтай. Хүүхдүүд нь дэмгүй бол хөгшдийн амьдрал тун бэрх.

Энэ бол Монголын хүн амын олонхыг хүрээлэн буй бодит байдал юм. Өндөр настны тэтгэврийн дундаж 230 мянган төгрөгт хүрснийг Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээлжээ. Гэтэл Улаанбаатарын төвд байрлах тохилог зоогийн газарт үхрийн давтсан мах 100 мянган төгрөгийн үнэтэй байх тохиолдол бий.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийн өрөөнд уржигдраас эхлэн нэгжлэг хийжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг өчигдөр 11.00-12.00 цагийн үед Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнтэй холбоотой гомдол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АТГ-т ирж, нэлээд удаан хугацааны турш шалгасны эцэст уржигдар оройноос эхлэн цагдан хорих арга хэмжээ авахаар мөрдөгчид хөөцөлдсөн юм байна.

Түүнийг цагдан хорьсон гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдсаны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хэвлэлийн төлөөлөгчөөс уг мэдээллийг бодит, эсэхийг лавлахад “Мэдэхгүй” хэмээн итгэл муутай хариулж байсан юм.

Харин Цагдан хорих ангийн эх сурвалж болон АТГ-ын ажилтны хэлснээр түүнийг өчигдөр үдээс өмнө баривчилж хорьсон нь тодорхой болов. Прокурорын байгууллагын эх сурвалж “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг өнгөрсөн оны сүүлчээс эхлэн АТГ-т шалгаж эхэлсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Хүнээ байсан хүмүүсийг яалтай

 СТРАТЕГИЙН ЯЛ БАЙЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

Хүний сэтгэлийн дуутай энэхэн хорвоод хүүхдийн энэлэнт хашгираан сонсогддог болсоор хэр удсан юм, бүү мэд. Хойд эцэг нь дагавар хүүхдээ заазуурдаж гэнэ, хойд аав нь дагавар охиноо хүчирхийлжээ, хойд эх нь дагавар хүүхдээ амбаарт нохой шиг уяад угаадсаар хооллон 10 гаруй жил болгожээ, хүнд захиалга өгөн өргөмөл хүүхдээ алуулжээ... гэх хар мэдээ зүрх зүсдэг байсан бол бүр сүүлдээ төрүүлсэн охиныхоо толгойг эх нь заазуураар тасалчихжээ, төрсөн эцэг нь охиноо зодоод алчихжээ гэх сонссон хүн ч хар дармаар жигшүүрт хэрэг гардаг боллоо.

Шувууны өндгөнд сүүдрээ тусгахыг цээрлэдэг Монголчууд яагаад ингэтлээ хүнээ байчихав. Хүн бол сэтгэлийн амьтан гэсэн тодорхойлолт байдаг. Цагаан сүүний ургамлуудын сэтгэл ямархан хар хороор дүүрчихээрээ зулзагаа барьж иддэг гахай болчихдог байна аа.

Хүнээ байсан Монголчуудын нэг хэсэг нь бусдынхыг буруу харж, нөгөө хэсэг нь өөрийн үрээ барьж байна. Нэг хүүхдээрээ заазуур авчруулж байгаад нөгөөг нь заазуурдсан эцэг нэрт араатанд шүүх гурван жил хорих ял оноосон.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг