Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны удирдлагууд тэтгэврийн зээлийн талаар хэлэлцжээ

ikon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Иргэд сүүлийн үед “тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар судалж, шийдэл олж өгөөч" гэсэн хүсэлтийг Засгийн газар, Монголбанк болон банкуудад уламжилж байсан. 

Төв банкны удирдлагууд зарим банкны захирлуудтай уулзаж дээрх асуудлын талаар хэлэлцжээ. Тухайлбал, тэтгэврийн зээл олголтын байдал, эх үүсвэрийн өртөг, зээлийн хүүг бууруулах боломжуудын талаар санал солилцсон байна. 

Хоёр жилийн өмнө дээд тал нь жилийн 24 хувийн хүүтэй олгогдож байсан тэтгэврийн зээлийн хүү өдгөө 18 хувь болж буурчээ. Тэтгэврийн зээл олгоход банк зээлдэгчээс шимтгэл, хураамж авдаггүй. Мөн хүүний торгууль, алдангиас чөлөөлсөн нь бусад төрлийн зээлийг бодвол уян хатан нөхцөлтэй.

Зах зээлийн зарчмаар тогтож байдаг зээлийн хүүг захиргаадалтын буюу зах зээлийн бус аргаар албадан бууруулахыг оролдвол хэвийн явж байсан зах зээлээ эвдэхээс гадна нийт банк, санхүүгийн системээ гэмтээх үр дагавартайг банкууд анхааруулж байгаа.

Уулзалтаар тэтгэврийн зээлийн орчны талаар санал, дүгнэлт гаргаж, авч болох арга хэмжээний хувилбаруудыг ойрын хугацаанд боловсруулах, нөгөө талаар банкууд зээлийн асуудлаар олон нийт, иргэдэд зөв ойлголт түгээх нь чухал гэж үзсэн байна.